Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ.  Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна

Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх, чанаргүй зээлдэгчдийн тоог бууруулах зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршооны хөгжлийн газрын Хоршоог хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Ц.Батдэлгэр, ХХААГ-ын Үйлдвэр, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга М.Лхам-Эрдэнэ, Дархан сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нээлттэй хорих 445 дугаар ангитай хамтран өчигдөр /2026.05.26/ зээлдэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар 2016–2023 оны хооронд Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчдийн зээлийн ашиглалт, хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлтийн байдалд шинжилгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр зөвлөмж өгөв.

2025 онд Хоршоог хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан хоршооны зээлийн зарцуулалт, үйл ажиллагаанд шалгалт хийж, зээлийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхийг тодруулан танилцав.Зээлдэгчдэд зээлийн эргэн төлөлтөө хэвийн ангилалд оруулж, үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь барагдуулах талаар албан мэдэгдэл хүргүүлж, гэрээний үүргээ биелүүлэн төрд учруулсан хохирлыг барагдуулах шаардлага тавив.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан