Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ролонд Рейландыг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Люксембургийн Засгийн газар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 25 жилийн турш тогтвортой, тууштай дэмжлэг үзүүлж, алсын зайн анагаах ухаан, зүрх судасны тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд бодит хувь нэмэр оруулж ирсэн үнэт түнш юм гэдгийг онцлон талархал илэрхийлээ.

2022 оноос хэрэгжиж буй “Монгол Улсын Зүрх судлал, Зүрхний мэс засал ба Телемедицин” төслийн хүрээнд өмнө нь гадаадад эмчлүүлэх шаардлагатай байсан зарим өвчнийг эх орондоо эмчлэх боломж бүрдсэн нь хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна.

Цаашид зүрх судасны тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, Зүрх, судасны үндэсний төв байгуулах ажлыг эрчимжүүлэх, телемедицинийг хөгжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэх замаар хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чиглэлээр санал солилцлоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан