Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна

Монгол Улсад Ази тивийн шатрын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Тус тэмцээний хүрээнд мөн Олон улсын шатрын холбооны /FIDE - International Chess Federation/ “Шатрыг боловсролд” жилийн ажлын нэг хэсэг болгон өчигдөр Төрийн ордонд “Шатрыг боловсролд” олон улсын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр Монголын Шатрын Холбоо Олон Улсын Шатрын Холбоотой “Шатар боловсролд” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар болов. Мөн Боловсролын яамтай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулах чиглэлээр санамж бичиг байгууллаа.
Дэлхийн шатрын холбоо, Монголын шатрын холбоотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сургалтын зориулалтаар ашиглах 10 мянган ширхэг шатрыг бэлэглэж байна. Энэ нь 700 гаруй сургуульд хэрэглэгдэнэ. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович, Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч, Казахстан улсын шатрын холбооны ерөнхийлөгч Тимур Турлов, боловсролын салбарын төлөөлөл, багш, судлаачид оролцож, шатрыг боловсролын системд нэвтрүүлэх олон улсын туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургууль, Стейницийн нэрэмжит шатрын академи, Багануур дүүргийн Боловсрол ерөнхий боловсролын сургууль зэрэг байгууллагууд шатрыг боловсролд нэвтрүүлж буй туршлага, сайн жишээгээ танилцуулжээ. 

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ш.Занданшатар, Дижитал шилжилт, хиймэл оюун ухааны эрин үед хүүхэд, залуучуудад стратегич сэтгэлгээ, төвлөрөл, тэвчээр, хариуцлагатай байдал, шийдвэр гаргах чадварыг төлөвшүүлэх нь улам бүр чухал болж байна. Шатар бол зөвхөн спорт биш. Шатар бол хүний оюун санааг хөгжүүлдэг, нухацтай сэтгэх, зөв шийдвэр гаргах дадлыг суулгадаг боловсролын чухал хэрэгсэл юм.

Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засаг, инновац, технологийн хөгжилд тулгуурласан ирээдүйг бүтээх зорилт тавьж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хүүхэд, залуучуудын оюуны хөгжил, боловсролын чанар шийдвэрлэх ач холбогдолтой.
Иймээс шатрын спорт, тэр дундаа сургуулийн орчин дахь шатрын хөтөлбөр нь Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын сэтгэлгээний хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

1 Сэтгэгдэл
За одоо солиорхоо зогсоо шатар сурах багш бас бэлдэх үү
Хамгийн их уншсан