Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЭМЯ: Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс авто зогсоолын төлбөр авахаа болино

Улаанбаатар хотод автомашины зогсоол хүрэлцээгүй байгаа энэ үед Эрүүл мэндийн яамнаас тус яамны харьяа төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийслэлийн харьяа эмнэлгүүдийн зогсоолыг эмнэлгээр үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй болгохоор ажиллаж байна. Эмнэлгийн зогсоолыг нээлттэй орхивол ойролцоох орон сууцны оршин суугчид машинаа тавиад алга болно. Яг эмнэлэгт үзүүлэхээр яарч сандарсан иргэд машинаа байрлуулах зогсоолгүй болдог.
Энэ асуудлыг шийдэхийн тулд цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр судалж байна. Ямар байдлаар шийдэх вэ гэвэл, Эмнэлгийн зогсоол руу нэвтрэхдээ автомашины улсын дугаараа таниулж, цагаа бүртгүүлнэ. Гарахдаа тухайн эмнэлэгт үзүүлснийг нотлох баримтыг уншуулбал төлбөр тооцохгүй. Гэхдээ эхний 2-3 цаг үнэ төлбөргүй байх тодорхой цагийн хязгаар тогтоох зохицуулалтыг ойрын үед нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар тайлбарлав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан