Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Монгол Улс дэлхийн экосистемийн олон төрөл, Төв Азийн хээр тал, говь цөл, өндөр уулын өвөрмөц тогтоц, олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газруудыг агуулдгаараа биологийн олон янз байдлын хувьд онцгой ач холбогдолтой орны тоонд багтдаг. Манай улсад 14 мянга гаруй зүйл ургамал, мөөг, амьтан бүртгэгдсэнээс олон зуун зүйл нь ховор болон нэн ховор ангилалд хамаарч байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, амьдрах орчны хомсдол зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр экосистемийн доройтол эрчимжиж, биологийн олон янз байдлыг хамгаалах асуудал дэлхий нийтийн төдийгүй үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн чухал асуудал болсон.

Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенцод 1993 онд нэгдэн орж, үндэсний стратеги төлөвлөгөөгөө тогтмол шинэчилж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд баталсан Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө нь Куньмин–Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээний зорилтуудтай уялдсан бөгөөд 2026–2030 онд хэрэгжих 20 зорилт, 108 арга хэмжээг багтааж байна.

Стратеги төлөвлөгөөний хүрээнд доройтсон газар нутгийн 30 хувийг нөхөн сэргээх, улсын нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад хамруулах, экологийн коридор болон холбоос нутгийн сүлжээг өргөжүүлэх, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хот суурин газрын ногоон болон цэнхэр байгууламжийг нэмэгдүүлэх, ховор зүйл амьтан, ургамлын хамгааллыг сайжруулах зэрэг зорилтыг үе шаттай хэрэгжүүлнэ.

Мөн биологийн олон янз байдлын судалгаа, мониторингийн тогтолцоог бэхжүүлж, төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллага, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль хамгааллын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажиллах юм.

Энэхүү стратеги төлөвлөгөөг баталснаар Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай конвенцын хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс гадна байгалийн нөөц, экосистемийн үйлчилгээг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн болон бодлогын суурь орчноо шинэ шатанд гаргаж байна.

Түүнчлэн Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах гэж буй энэ үед стратеги төлөвлөгөөг баталсан нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан