Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны дахин төлөвлөлтийн төсөлд шалгарсан “Льюкс Даймонд”, “Бриллиант партнерс” барилгын компанийн захиалагч иргэд өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяртай уулзаж, барилгын ажил зогссон талаар санал гомдлоо илэрхийлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр тус төслийг хариуцсан нийслэлийн холбогдох алба хэлтсийн дарга нар, хариуцсан компанийн удирдлагуудын өнөөдөр дуудаж иргэдтэй хамт асуудлын гарц, гаргалгааг ярилцлаа. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар болон Хөрөнгө оруулалтын газар, Орон сууцны бодлогын газар, Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөлөл, “Льюкс Даймонд”, “Бриллиант партнерс” зэрэг гүйцэтгэгч компанийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов.

 Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны иргэн Б.Магван: Манайх 2013 онд дахин төлөвлөлтөд орсон. Тодорхой шалтгааны улмаас манай барилгын төсөл хойшилж явсаар 2023 онд “Бриллиант партнерс” компани гүйцэтгэгчээр шалгарсан. Гэвч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон бусад газрын ажилтай холбоотой зөвшөөрлүүд гарах ажил нь удааширсаар 2025 онд компани барилга барих зөвшөөрлөө авсан. Яг барилгаа барих гэтэл газрын маргаантай асуудал гарсан. Харин ИТХ-ын дарга Д.Ихбаярт хандсанаар гурван талын уулзалт хийхээр болсон.

“Бриллиант партнерс” ХХК-ийн захирал н.Булган-Эрдэнэ: Манайх 2023 онд энэ төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан. Дэд бүтцийн ажлыг хийхээр “Льюкс Даймонд” компани шалгарсан байсан. Энэ төсөл дээр дахин төлөвлөлтийн 146 айл болон нийт 5 блокийн 824 айлын барилгын ажил бий. Бид ус, цахилгаан гээд бүх зөвшөөрлөө 5 блокоор авсан ч дулааны техникийн нөхцөл ганцхан блок дээр гарсан. Одоогоор энэ тал дээр тодорхой хариулт аваагүй байна гэсэн асуудлыг тавьсан юм.

Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар, Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Мамба дацан хийд орчмын дахин төлөвлөлтийн асуудал нийслэлийн Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөний тодотголд орсон гэдгийг хэлээд хуулийн дагуу санал орж ирсэн өдрөөс шалтгаалж, тодотголд тусгаж байгаа. Төслийн хүрээнд 28 иргэн хуулийн этгээдийн газрын асуудал хөндөгдсөн. Тодотгол батлагдсан даруйд газрын асуудлыг шийдвэрлэж, наадмын өмнө энэ ажлыг дуусгаж чадна гэв.

 Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон: Архитектор төлөвлөлтийн даалгавраар 5 блок барилгын ажил хийхээр батлагдсан. Барилга барьж эхлэх зөвшөөрлийг 2025 оны 7 дугаар сард олгосон.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хувьд дулааны техникийн нөхцөлийн төлөвлөгөөг гаргаж, тухайн жилд хэрэгжих хэсэгт нь гаргаж өгч байгаа аж. Нийслэлээс 2025 оны есдүгээр сараас 2026 оны гуравдугаар сарын хугацаанд 233 албан хүсэлтээр техникийн нөхцөлийг хангагч байгууллагуудаас хүссэн ч 30-ыг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудын нөхцөл байдал төслийн үйл ажиллагаанд нөлөөлдөг гэдгийг нийслэлийн албаныхан онцлов.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс хариуцсан ажлаа 7 дугаар сарын 10-ны дотор дуусгая гэж байна. Ерөнхий архитектор, Хот байгуулалтын газар, Хөрөнгө оруулалтын газар, Орон сууц бодлогын газрын зүгээс төслийг гүйцэтгэгч компанийг барилгын ажлаа эхэл гэдэгт санал нэгдээд байна. Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас биелүүлэх ёстой. Тиймээс төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл. Гэрээ байгуулсан Орон сууцны бодлогын газартайгаа харьцаад асуудлаа шийдээд яв. Үнэхээр саад бэрхшээл байвал бид хүлээж авахад бэлэн байна. Ажилдаа орьё” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан