Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ ШАДАР САЙД Н.Номтойбаяр: Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй “ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Төв, Баруун, Зүүн Ази болон Номхон далайн орнууд хариуцсан Тээврийн салбарын захирал ноён Чен Чен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар АХБ-ны санхүүжилтээр Сангийн яаманд хэрэгжиж буй хилийн боомтын шинэчлэлийн төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар болон цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын шинэ төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар хилийн боомтуудад хэрэгжиж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хэрэгжилтэд Сангийн яам өндөр ач холбогдол өгч байгааг онцлон дурдаад, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллана гэдгээ илэрхийллээ.

АХБ-ны Тээврийн салбарын захирал ноён Чен Чен тус банкны санхүүжилтээр хэрэгжиж буй хилийн боомт, зам тээврийн салбарын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, төлөвлөсөн үр дүнд хүргэхэд талуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал болохыг онцлон тэмдэглэлээ гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан