Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
BREATH OF GOBI
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн эхний 87 км-ийн ажил дуусчээ
17 ЧИГЛЭЛД 100 НЭМЭЛТ АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ
Монгол Улсын баг олон улсын мэдээлэл зүйн 38 дугаар олимпиадад оролцохоор Ташкентыг зорилоо
Намрын ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын төлөвлөгөөг гаргана
Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:
- Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл
- Олон улсын гэрээний тухай хуульд Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан гэрээний хэрэгжилтийн тайлангийн тухай –
- “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 13 дахь Ерөнхий сайд Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх/ хэлэлцэхээр байна.
Мөн:
- Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт татах боломжтой эдийн засгийн үр ашигтай төслүүдийн талаар –
- Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын явцын талаар
- Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Ц. Сандаг-Очир
- Нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Ц. Сандаг-Очир
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар /Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбаруудыг судлан, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг-Хойд бүргэд алтны үндсэн орд/
“Иргэдийн санал, санаачилгыг хүлээн авах Монгол Улсын Засгийн газрын цахим систем (e-zasag.mn)”-ийн талаар,
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар хуралдаанд танилцуулах төлөвлөгөөтэй байна.
0 Сэтгэгдэл

























