Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал тус зөвлөлийн хуралдааныг гурав дахь удаагаа даргалан хуралдууллаа.

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр эрдэс баялагийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Соёл,  спорт аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний яам, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг яам, агентлагууд оролцлоо.

 Хүүхдийн төлөө “За бол Заавал хий”  үндэсний хөдөлгөөний хүрээнд салбар яамд болон агентлагуудынн хэрэгжүүлж буй ажлын явцыг хэлэлцэж  ажлуудаа тайлагнаж танилцуулга хийлээ.

 Хүүхдийн эрх, аюулгүй байдал, хамгааллыг сайжруулах чиглэлээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаас хэд хэдэн шийдвэр гарлаа.

-Орон нутаг болон салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг шинэчилж, хүүхдийн төлөөх ажлыг илүү үр дүнд чиглүүлэн зохион байгуулахыг үүрэг болголоо

-“За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд хэрэгжүүлнэ

-E-Mongolia болон E-Kids аппликейшнээр дамжуулан хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийг мэдээлэх тогтолцоог бэхжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

-Хандгайт хүүхдийн зусланг сэргээн ашиглаж,  Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт  хүлээлгэн өгөх, сэргээн ашиглах, засварлах, хүүхдийн төлөө ашиглах боломжийг олгох

-Зуны амралт, баяр наадмын үеэр хүүхдийг үер усны осол болон бусад эрсдэлээс хамгаалах ажлыг эрчимжүүлж, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг ханган даатгалд бүрэн хамруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан