Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана

2026 оны Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ талаар Боловсролын Яам болон Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.

БҮТ-ийн захирал Э.Цэрэнцоодол "2026 оны ЭШ-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлээд байна. 45 хувь нь эрэгтэй, 55 хувь нь эмэгтэй шалгуулагч байгаа. Хамгийн олон шалгуулагч бүртгүүлсэн нь математик. Энэ хичээлийн шалгалтыг өгөхөөр 35,271 хүн бүртгүүлээд байгаа бол түүх, монгол хэл, газар зүйн шалгалтад хамгийн цөөн шалгуулагч бүртгүүлсэн.

Шалгуулагчид шалгалтын төвд ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ заавал авч ирэх ёстой. Энэ жил гэрээний хуудасгүй болсон. 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана.

Тусгай хэрэгцээт шалгуулагч нарт тусгайлан шинэ шалгалтын төв гаргаж, хэрэгцээтэй зүйлсээр нь хангана. 

Технологийн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. Энэ жилийн хувьд утасны сүлжээг унагаана. Гар утсаа хураалгахгүйгээр зориулалтын уутанд хийх боломжтой”гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан