Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Далянь хотноо 2026 оны зургаадугаар сарын 23-25-нд Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд оролцов.

Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Хүнсний тогтолцоон дахь худалдаа, зах зээлийн инновацыг дэмжих нь” стратегийн хэлэлцүүлэгт оролцож, нээлтийн үг хэлэв. Хэлэлцүүлгээр хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тогтвортой худалдааг дэмжих, хүнсний салбарт хиймэл оюун, биотехнологийн дэвшлийг нэвтрүүлэх болон хүнсний тогтолцоонд тулгарч буй сорилтыг даван туулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, манай улс “Хүнсний хувьсгал” хэрэгжүүлж, хөрсний доройтолтой тэмцэж, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахыг зорьж байна.

“Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн зохицуулалтын давхардал, хүнд суртлыг бууруулж, хүнс үйлдвэрлэл, боловсруулалт, ложистик зэрэг салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих реформ хэрэгжүүлж буйг онцлов. Мөн манай улс энэ оны наймдугаар сард Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг зохион байгуулна. Монгол Улсад зочилж, танилцахыг урилаа.

Мөн Ерөнхий сайд Н.Учрал “Эрчим хүч үгүй бол хиймэл оюун үгүй” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцож, хиймэл оюуны өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээ болон аюулгүй байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, урт хугацааны хөгжлийн боломжийн талаар байр сууриа илэрхийлэв.

Хиймэл оюун, эрчим хүч, цахим дэд бүтцийг тусдаа салбарууд бус харин нэг экосистем гэж харж, уялдаа холбоотой хөгжүүлэх нь хиймэл оюуны эрин үеийн боломжийг бүрэн ашиглах үндэс болохыг онцоллоо. Мөн Монгол Улсад дата төв байгуулах боломжийг нээх эрх зүйн суурийг бүрдүүлж буйг танилцуулж, технологийн компаниудыг Монгол Улсад хөрөнгө оруулахыг урив.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

1 Сэтгэгдэл
HOW TO FIND A LEGITIMATE CRYPTO RECOVERY WITH MIGHTY HACKER RECOVERY 2026 No Upfront Fees for Crypto Recovery – WhatsApp Mighty Hacker Recovery: +1 (343) 947-3496 Need Professional Cybersecurity or Data Recovery Assistance? MIGHTY HACKER RECOVERY At MIGHTY HACKER RECOVERY, we provide professional cybersecurity and digital recovery services designed to help individuals and businesses protect their digital assets and recover important information. Our Services ✅ Data Recovery & File Restoration ✅ Digital Forensics & Investigations ✅ Cybersecurity Consulting ✅ Security Assessments & Vulnerability Testing (Authorized Systems Only) ✅ Scam and Fraud Investigation Support ✅ Account Recovery Assistance ✅ Device Security Analysis ✅ Malware Detection & Removal ✅ Privacy & Security Consulting ✅ Incident Response & Cybersecurity Guidance Why Choose Us? Experienced cybersecurity professionals Confidential and professional service Fast response times Ethical and lawful practices Customer-focused support Whether you need help recovering lost data, investigating a cybersecurity incident, or improving your digital security, our team is here to assist. Contact Us: Website: https://mightyhackarrecovery.com/ WhatsApp (Canada): +1 (343) 947-3496 Protecting your digital world through professional cybersecurity solutions. Comment on I need a hacker to recover my stolen BTC
Хамгийн их уншсан