Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ ШАДАР САЙД Н.Номтойбаяр: Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй “ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо
Монгол Улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн хүрээнд “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээр”-ийг байгуулахаар тохиролцоод байна.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын богино хугацааны зорчигчид нөгөө талын нутаг дэвсгэрт нэг жил хүртэлх хугацаанд өөрийн улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх юм.

Нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хууль ёсоор оршин суугаа хоёр улсын иргэд онолын болон жолоодлогын нэмэлт шалгалт өгөхгүйгээр, өөрсдийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах эрх зүйн орчинг бүрдүүлж байна.

Жолоодох эрхийг хүлээн зөвшөөрснөөр хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөл сайжирч, БНСУ-д ажиллаж, суралцаж буй Монгол Улсын иргэд болон Монгол Улсад зорчиж буй БНСУ-ын иргэдийн тээврийн хэрэгсэл ашиглах боломж нэмэгдэнэ. Энэ нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна гэж Хууль зүй дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан