Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Тус тушаалын нэгдүгээр хавсралтаар "Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг, хоёрдугаар хавсралтаар "Аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг тус тус баталсан. 

Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацаатай холбоотойгоор оролцогч талууд олон талын байр суурь илэрхийлдэг тул хичээлийн жилийн бүтцийн талаарх асуулгыг 2026 оны 05 дугаар сард авахад 9620 багш саналаа илэрхийлсэн.

Үүний 52.2 хувь нь  суралцагчдын өвлийн амралтын хугацааг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн зуны амралтыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх, хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай байх,  дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралт эхлэх хугацааг 1 долоо хоногоор урагшлуулах санал өгсөн.

Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн тогтооход дараах хүчин зүйлс нөлөөлсөн.

Үүнд:
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаа
- Бусад улс орнуудын хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа
- Монгол орны цаг уур, байгалийн нөхцөл байдал
- Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж
- Нийслэлийн агаарын бохирдол болон ханиад, томуугийн дэгдэлтийн үе
- Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хичээлийн жилийн бүтэцтэй холбоотой хийсэн судалгаа, санал, бодлогын зөвлөмж
- Багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчдын санал, өмнөх туршлага, сургамж
- Хөдөө орон нутгийн хувьд мал төллөх хугацаа зэргийг харгалзан үзсэн болно гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
Хамгийн их уншсан