Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна

Өнөөдөр Япон Улс болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, эмчлэх тоног төхөөрөмжийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивагавара Масару, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Доктор Сокорро Эскаланте болон эрүүл мэндийн салбарын төлөөлөл оролцлоо.

Э.Батшугар "Умайн хүзүүний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжтой өвчин хэдий ч Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Монгол Улсад 2024 онд 521 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар шинээр оношлогдож, 167 эмэгтэй уг өвчний улмаас нас барсан байна.Иймд өвчнийг хожуу шатанд нь эмчлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч байна" гэв.

Тэрбээр энэ үйлсэд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй Япон Улс, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан болон нийт түнш байгууллагуудад талархал илэрхийллээ.


Умайн хүзүүний хорт хавдараас  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх  зорилтын хүрээнд HPV-ийн вакцинжуулалтыг үндэсний хэмжээнд нэвтрүүлээд байгаа бөгөөд 2026 онд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 742 эмч, эрүүл мэндийн ажилтныг HPV ДНХ шинжилгээ, оношилгоо болон хавдрын урьдал эмгэгийн эмчилгээний чиглэлээр сургаад байна. Мөн HPV ДНХ шинжилгээний оношлуур, тоног төхөөрөмжийг хүлээн авч, шинжилгээг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. HPV ДНХ шинжилгээ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй хүний папиллома вирусийн халдварыг эрт илрүүлж, эрсдэлтэй эмэгтэйчүүдийг цаг алдалгүй оношилгоо, эмчилгээ, хяналтад хамруулах боломжийг бүрдүүлэх юм.


Эрүүл мэндийн салбарын зорилго нь вакцинжуулалт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг нэг цогц тогтолцоонд уялдуулж, умайн хүзүүний хорт хавдрыг Монгол Улсын нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгоход чиглэж байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд Япон Улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад түнш байгууллагууд олон жилийн турш бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээ нь умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чухал алхам боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан