Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ

2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2026 оны 8 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 8 дугаар сарын 28-ны өдрийн 23:59 цаг хүртэл “E-Mongolia” системээр зохион байгуулагдаж байна.

Энэ хичээлийн жилд 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн 6 нас хүрсэн хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Улсын хэмжээнд нийт 75,838 суралцагч 1 дүгээр ангид элсэхээс нийслэлд 37,926, орон нутагт 37,912 суралцагч хамрагдана.

-Өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

-Хэрэв та түр оршин суух хаягтай бол амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандана уу

Элсэлттэй холбоотой мэдээллийг E-Mongolia систем, parent.edu.mn цахим систем, Төрийн үйлчилгээний иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11, Боловсролын ерөнхий газрын 70140069, аймаг, нийслэлийн боловсролын газруудын утсаар авах боломжтой гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан