Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Гавьяат барилгачин Б.Жүгдэр, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Энэ үеэр барилгын салбарын хөгжилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, бүтээн байгуулалтын ажлыг удирдан зохион байгуулсан хоёр эрхэмд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

“Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн тэргүүн, “Улаанбаатар барилга” компанийн ТУЗ-ийн дарга, Гавьяат барилгачин, зөвлөх инженер Баатарын Жүгдэрийг боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, орон сууцны олон зуун барилга байгууламжийг бүтээн байгуулж, ашиглалтад оруулах ажлыг нэгдсэн удирдлагаар ханган, барилгын үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх, инженер техникийн ажилтан бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.

Мөн орон нутгийн барилга үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх, инженер техникийн ажилтан бэлтгэх, боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, орон сууцны олон зуун барилга байгууламжийг бүтээн байгуулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат барилгачин Мятавын Могойторт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Тэдэнд Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонг гардуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан