Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа УИХ-ын гишүүн Л.Гантөмөр : Засгийн газраас өргөн барьсан төсөв тэсрэх бөмбөг шиг болжээ
Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ

Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, давс, бодис цацах 96 машины бэлэн байдлыг хангаж, 16 мянган тонн давс, бодис нөөцөлжээ.

Мөн нийслэлийн хэмжээнд 80.2 км инженерийн шугам сүлжээ, 132 км авто замыг шинэчилж байна. Үүнээс 18.7 км дулаан, 30 км цахилгаан, 19.1 км борооны ус зайлуулах, 9.8 км ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажил үргэлжилж байгаа аж.

Түүнчлэн нийслэлийн төвийн зургаан дүүргийн 102,892 гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангаж, үерийн хамгаалалтын байгууламжийн 24 байршлаас 34 мянга гаруй шоо метр лаг, хагшаасыг цэвэрлэжээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, цахилгаан түгээх сүлжээний урсгал болон их засварын ажлуудыг дуусгах ажил үргэлжилж байна. Харин өмчлөл, эзэмшил нь тодорхойгүй ус, дулааны инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ тулгамдсан асуудал болж байгааг холбогдох албаныхан онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва инженерийн хангамжийн байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагууд болон есөн дүүргийн удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл, иргэдийн аюулгүй байдлыг хангах, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх ажлыг чанартай зохион байгуулах үүрэг өгчээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан