Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр (2026.09.17) Төрийн ордонд боллоо.

Хэвлэлийн хурлыг нээж Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: “МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж 2024 оноос хойших 65 дахь сайдаа томилохоор шийдвэр гаргалаа. Бараг өдөр бүр нэг томилгоо хийж байна.

Төрийн албаны газрын даргаас бүх дарга нарын томилгоог тооцвол 2024 оноос хойш 430 томилгоо хийлээ. Өдөрт сандал суудал л ярьж байна. Төсвийн тухай ярихгүй байна. Иргэдийн орлого хасах 5 хувь болчихсон байна. Үнийн өсөлт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүнсний үнийн өсөлт 25 хувьд хүрсэн байна. Төсвийн тодотголоо баталж чадахгүй байна. Төсвийн тодотголоо баталбал инфляц 11.5 хувьд хүрэхээр байгааг Монголбанк мэдээлж байна. Гэтэл сандал суудал л ярьж байна. Өчигдөр чөлөөлөөд өнөөдөр томилж байна. Иргэдийн амьдралд анхаарал хандуулсан төсвөө хэлэлцмээр байна. Хоёрдугаарт ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын хүлээн зөвшөөрч буй 3.5 их наяд төгрөг төсөвтэй орж ирэхгүй байгааг бид оруулж ирж цалин тэтгэвэр нэмээд сайхан амьдруулах гээд байна гэж яриад байгаагаа тодорхой болго. 10 жил хамгийн багадаа 3.5 их наяд төгрөгөөр төрийн өмчийн хулгай явдаг байснаа одоо гэнэт болиулж ард түмнээ бодоод 11 дэх жилдээ төсөв рүү оруулж дахин тендер болгож өөрсдийн гараар зарцуулах юм гэнэ. Ардчилсан нам болон бүлгээс өнгөрсөн 10 жилийн төсөвтэй холбоотой мэдээллээ ил болгохыг шаардаж байна” гэлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн Ө.Шижир “Өнөөдрөөс эхлэн миний бланк дээр Төрийн өмчит компаниудын төсөв түүний зарцуулалтын талаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах тухай хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж байна. Учир нь 100 их наяд төгрөгийн балансын хөрөнгөтэй, зөвхөн 2025 оны аудитын тайлан дээр 8.4 их наяд төгрөгийн зөрчилтэй төрийн өмчит компаниудын асуудал яригдаж байна. Сүүлийн 10 жил Засгийн газар, улсын төсвөөс гадна төрийн өмчит компаниудын төсөв хөрөнгийг хэн захиран зарцуулдаг байсан бэ гэдгийг заавал ярих ёстой. Бид зөвхөн улс, орон нутгийн төсвийг ярьдаг. Гэтэл төрийн өмчит компаниудын төсөв хөрөнгө нь улсын төсвөөс хэд дахин давсан, тэр нь улс төрийн томилгоогоор очдог хэдхэн хүний гарын үсгээр шийдэгддэг. Тиймээс үүнийг сүүлийн 10 жилээр Монгол Улсын төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, ашиг алдагдал, ямар ямар төсөл санхүүжүүлсэн бэ гэдгийг тодорхой болгох хянан шалгах төр хороо байгуулж, сонсгол хийе гэж байгаа. Төрийн өмчит компаниудад өнөөдөр 70 орчим мянган хүн ажиллаж байна. Гэтэл 2025 онд 1.8 их наяд төгрөгөөр төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлсэн байх жишээтэй. Ямар төсөл хөтөлбөр байна гэхээр нийгмийн чанартай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл, улс төрийн томилгоо авсан төрийн өмчит компаниудаар буцаан улс төрийн томилгоо хийсэн хүмүүс, улс төрийн намдаа үйлчилдэг гажиг тогтолцоо бий болчихоод байна. Улс төрийн томилгоогоор томилогдож байгаа төрийн өмчит компаниудын захирлуудын тансаглал, үйл ажиллагааны зардлыг хэн ч тоож хянадаггүй. Зөвхөн 2025 онд төрийн өмчит 95 компани дээр аудитын дүгнэлт хийлгэхэд 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрч байгаа юм. Зөвхөн 2025 онд шүү. Гэтэл 2012 онд Монгол Улсын төсөв 6 их наяд төгрөг байсан. Тиймээс хянан шалгах түр хороо байгуулж, УИХ-д нээлттэй сонсгол хийж иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зөв гэж үзсэн. Төрийн өмчит компаниудын захирлыг харвал нэг бол сонгуульд нэр дэвшсэн, нэр дэвшээд унасан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн юм уу, аль нэг байгууллагын дарга хүмүүс байгаа юм. Жишээ нь, Эрдэнэс Монгол компанийн захирал УИХ-д нэр дэвшээд унасан. Эрдэнэт үйлдвэр дээр МАН-аас сайд байсан хүн гэхчилэн байна. Энэ томилгооноос татгалзах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудыг дагасан хөрөнгө, хулгай, хууль бус үйлдлүүд, санхүүгийн луйваруудыг таслан зогсоох ёстой” хэмээн ярилаа.

Харин УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдлээ маш сайн хангаж ажиллах ёстой. Сүүлийн 10 жил дангаар засаглаж буй МАН эв найрамдал нэрийн дор улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөхүйц хулгайгаа нуухыг бид хүлээн зөвшөөрөхгүй. 2020 онд цалингийн зардал 2.6 их наяд төгрөг байсан. 2026 онд төсвийн тодотголоос өмнөх дүнгээр 6.9 их наяд төгрөг, хэрвээ төсвийн тодотгол батлагдвал 7.6 их наяд төгрөг болно. Үүнийг төсвөөс цалинждаг хүмүүсийн тоотой харьцуулах хэрэгтэй. 2020 онд 170 мянган төрийн албан хаагч төрөөс цалинждаг байсан бол одоо 209 мянга болж өссөн. Цалингийн нэмэгдэл, төрийн албан хаагчдын тооны нэмэгдлийг харвал хангалттай хэмжээний сайн цалин авч байгаа хүн байна уу гэвэл өрөөсгөл. Төрийн албан хаагч нарынхаа цалинг сайн нэмж чадахгүй амьтай голтой байлгаж байгаа. Нийт төрийн албан хаагчдаас дарга нарынх нь тоо 8000-аас 9260 болж өсөж байгаа юм. Үйлчилгээний ажилтан буюу даргадаа үйлчилдэг хүмүүсийнх 10,000-аар өсөж байна. Гүйцэтгэх ажилтан 110 мянгаас 140 мянга болж өссөн байна. Гэрээт ажилтан 109 мянгаас 5.7 мянга болж хоёр дахин өссөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна” хэмээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан