Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх АУ-ны доктор профессор Н.Хүрэлбаатар нар өнөөдөр /2026.09.21/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Зүүн кампуст ажиллаж, сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламж үйлчилгээг уялдуулсан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаа, эмнэлзүйн ур чадварын сургалтын төв, робот мэс заслын сургалтын төв, шинэ технологийн үзэсгэлэн, багшийн эрүүл мэндийг дэмжих төв, эмнэлзүйн тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Эрүүл мэндийн салбарын хамгийн үнэт хөрөнгө бол барилга, тоног төхөөрөмжөөс илүүтэй мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй хүний нөөц. Эмчийг зөвхөн танхимд бэлтгэх боломжгүй. Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо.

Тэрээр: Бидний зорилго зөвхөн эмнэлэг барих биш-тогтолцоо бий болгох.

Зөвхөн мэргэжилтэн бэлтгэх биш-тасралтгүй хөгждөг мэргэжлийн орчин бүрдүүлэх.

Зөвхөн шинэ технологи нэвтрүүлэх биш- түүнийг эзэмшсэн хүний нөөц, мэдлэг, судалгааны чадавхыгбий болгох.

Хамгийн гол нь зөвхөн өвчнийг эмчлэх биш- хүн төвтэй тусламж үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх.

Энэ бүхнийг нэг дор уялдуулж чадах орчин бол их сургуулийн эмнэлэг юм.

Иймээс Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, АШУҮИС болон анагаахын боловсрол олгож буй их, дээд сургуулиуд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан