Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан барилга байгууламж барих, өргөтгөх, шинэчлэх болон нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахаар зохион байгуулж байна.

Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн тогтоолоор хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэсэн тул сонгон шалгаруулах ажиллагааг хууль журмын дагуу зохион байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд Гэмтэл согог, судлалын үндэсний төв (ГССҮТ)-д “Мэдрэлийн мэс заслын навигацийн систем” болон “Нойрны гүн хэмжих мониторын систем”-ийг хүлээлгэн өгөв.

Дээрх тоног төхөөрөмжүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр хүүхдийн архаг, хүчтэй өвдөлт, хавдрын шалтгаант өвдөлт, тархи, нугасны гэмтэл, төрөлхийн болон даралттай эмгэгээс үүдэлтэй булчингийн чангарлыг удирдах, нойрны гүн болон чанарыг нарийн тодорхойлох, нойрны эмгэгийг эрт илрүүлэх, оновчтой эмчилгээг нарийн төлөвлөх боломжтой болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан