Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Амжилттай төгсөгчдийг ажлын байраар хангана

Пипл Ин Нийд байгууллага нь БНЧУ-ын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Монгол улсад 2011 оноос эхлэн “Монголын ажилгүйдэл өндөртэй бүс нутаг дахь Иргэдийн хөдөө аж ахуйн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжийг сайжруулах нь” нэртэй төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус төслийн хүрээнд тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхийн аж ахуй эрхлэх сонирхотой иргэдэд зориулан гахай, зөгий, эрчимжсэн мал аж ахуй, хүлэмж, жимс жимсгэнэ, ноосон бүтээгдэхүүн боловсруулах зэрэг нийт 13 сургалтыг зохион байгуулжээ.

Энэ удаад мужаанаар ажиллах гэж буй иргэддээ зориулан 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Мужаан бэлтгэх 10 хоногийн сургалтыг Улаанбаатар хотын  Мод, барилгын мэргэжлийн  чадавхийн төвтэй хамтран Дархан-Уул аймагт үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна. Амжилттай төгсөгчид мужааны цехэд шууд ажиллах боломжтой.

Тавигдах шаардлага:

  1. Мужаанаар ажиллаж эхлэж байгаа болон мужаанаар цехэд ажиллахаар гэрээ байгуулсан, бүртгүүлсэн байх /сургалтын дараагаар шууд ажиллах иргэд /

 Сургалтанд бүртгүүлэх хүсэлтэй иргэд иргэний үнэмлэх, цээж зургийн хамт өөрийн биеээр доорх хаягт ирж бүртгүүлнэ.

Хаяг: 10-р баг, 380-А байр, 207 тоот Пипл Ин Нийд ОУТББ

Утас: 70374183 /Ажлын цагаар/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан