Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Сурагчдын амралтыг сунгалаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тушаал гаргаж, сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгахаар болжээ. Хүйтний эрч чангарч, ханиад томууны халдвар ихэсч, эмнэлгүүд ачаалалтай, сурагчийн ирц муу байгаа нь амралтын хоногийг нэмэх гол үндэслэл болсон байна. Мөн нийслэлийн сурагчдын эцэг эхчүүдийн холбооны анхдугаар чуулганаас хүйтний улиралд амралтын хугацааг сунгах хүсэлт гаргажээ. Олон нийтийн санал асуулгаар ч эцэг эхчүүдийн 70-аас дээш хувь нь хүйтэн цагт хүүхдүүдээ аль болох олон хоног амраах санал гаргасныг хүндэтгэн үзэж энэхүү шийдвэрийг гаргасан аж. Хот, хөдөөгийн сурагчдын амрах хоног нь адилхан гагцхүү эхлэх хугацаа нь өөр байхаар зохицуулсан байна. Орон нутагт сурагчдын амралтыг цагаан сараар тааруулсан бөгөөд хөдөөгийн хүүхдүүд дотуур байранд биш гэртээ золгохоор тооцоолсон гэнэ. Тодруулбал, нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 31-нээс таван долоо хоног, дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 21-нээс эхлэн хоёр долоо хоног амрах аж. Нийслэлийн сургуулийн бүх ангийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл ирэх хоёрдугаар сарын 4-нөөс эхлэхээр боллоо.
Харин хөдөөгийн буюу аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн тав, дунд ангийнхан нэгдүгээр сарын 28-наас эхлэн гурвван долоо хоног, ахлах ангийнхан хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн хоёр долоо хоног амрах юм. Тэд хоёрдугаар сарын 17-ноос хичээлдээ орох юм. Өвлийн амралтын хугацааг бага ангийнхны хувьд илүү сунгаснаар дунд, ахлах ангийнхан хоёр биш нэг ээлжинд шилжинэ. Улсын хэмжээнд байгаа гурван ээлжтэй 22 сургууль хоёр ээлжээр түр хугацаанд хичээллэх юм.
Хобби сургууль амрахгүй гэсэн. Хобби боловсролын яамд хамаагүй юү? Амрах амрахгүйг нь сургуулийн захирал шийддэг юм уу?
шал дэмий юмаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тушаал гаргаж, сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгахаар болжээ. Хүйтний эрч чангарч, ханиад томууны халдвар ихэсч, эмнэлгүүд ачаалалтай, сурагчийн ирц муу байгаа нь амралтын хоногийг нэмэх гол үндэслэл болсон байна. Мөн нийслэлийн сурагчдын эцэг эхчүүдийн холбооны анхдугаар чуулганаас хүйтний улиралд амралтын хугацааг сунгах хүсэлт гаргажээ. Олон нийтийн санал асуулгаар ч эцэг эхчүүдийн 70-аас дээш хувь нь хүйтэн цагт хүүхдүүдээ аль болох олон хоног амраах санал гаргасныг хүндэтгэн үзэж энэхүү шийдвэрийг гаргасан аж. Хот, хөдөөгийн сурагчдын амрах хоног нь адилхан гагцхүү эхлэх хугацаа нь өөр байхаар зохицуулсан байна. Орон нутагт сурагчдын амралтыг цагаан сараар тааруулсан бөгөөд хөдөөгийн хүүхдүүд дотуур байранд биш гэртээ золгохоор тооцоолсон гэнэ. Тодруулбал, нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 31-нээс таван долоо хоног, дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 21-нээс эхлэн хоёр долоо хоног амрах аж. Нийслэлийн сургуулийн бүх ангийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл ирэх хоёрдугаар сарын 4-нөөс эхлэхээр боллоо.Харин хөдөөгийн буюу аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн тав, дунд ангийнхан нэгдүгээр сарын 28-наас эхлэн гурвван долоо хоног, ахлах ангийнхан хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн хоёр долоо хоног амрах юм. Тэд хоёрдугаар сарын 17-ноос хичээлдээ орох юм. Өвлийн амралтын хугацааг бага ангийнхны хувьд илүү сунгаснаар дунд, ахлах ангийнхан хоёр биш нэг ээлжинд шилжинэ. Улсын хэмжээнд байгаа гурван ээлжтэй 22 сургууль хоёр ээлжээр түр хугацаанд хичээллэх юм.
С.Заяа
0 Сэтгэгдэл
2017.01.17
2012.12.17



















