Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Оюунлаг хүмүүн Монголын баялаг

Монгол Улсын хөгжил, эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарын боловсон хүчин дутмаг байгаа талаар сүүлийн жилүүдэд маш их ярьсан ч төр засгаас төдийлөн анхаарал тавьж чадахгүй л байна. Тиймдээ ч гадаадын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулахаас өөр аргагүйд хүрдэг. Чадварлаг сайн боловсон хүчин туйлаас чухал энэ цаг үед нүдээ олсон нэг үйл явдал өнөөдөр боллоо.

“Оюу толгой” компани 2010 онд БСШУЯ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж Монгол Улсын Засгийн газарт өөрийн ажилтнуудыг бэлтгэх 10 жилийн мастер төлөвлөгөөгөө өргөн барьсан нь боловсролыг дэмжих томоохон хөтөлбөрийн эхлэл болсон юм. Гурав дахь жилдээ үргэлжилжилж байгаа уг хөтөлбөрийн нэг чухал хэсэг нь оюутнуудын тэтгэлэг олгох хөтөлбөр байдаг. Өндөр шалгуур, өрсөлдөөн ихтэй энэ тэтгэлэгт энэ жил арав гаруй амгаас нийслэлд ирж суралцаж байгаа 35 оюутан хамрагдахаар шалгарчээ.  Тэд өнөөдөр батламжаа гардсан юм. Зургаан сургуулийн есөн мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа эдгээр оюутнуудын 27 нь эрэгтэй байлаа. Тус компанийн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд сургалтын төлбөрөө даалгахаас гадна сар бүр 200 мянган төгрөгийн “цалин” авдаг аж. Харин орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудын дотуур байр, ирж очих зардал ч тэтгэлэгт нь багтдаг нь оюутнуудад маш их дэмжлэг болж байгаа юм. Энэ жилийн хувьд дотоодын их дээд сургуульд суралцагсдад зориулаад 200 сая гаруй,  гадаадын сургууль суралцагсдад зориулан 420 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Мөн Оюу толгойн хувь эзэмшигч Рио тинтогийн дэмжлэгтэй гурван оюутан хилийн чанадад суралцаж байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
ahij zarlagdah bolow uu?
Хамгийн их уншсан