“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
Монгол Улс нефтийн хараат байдлаас гарах боломжтой юу
Монгол Улсын нефтийн хараат байдал, түүнээс гарах арга замууд сэдэвт хэлэлцүүлэг Кемпински Хаан палас зочид буудалд болж байна. Манай улсын хувьд нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг. Үүний 95 хувийг зөвхөн ОХУ-аас авдаг. Гэтэл өнөөдрийн Монгол Улсын нефтийн хэрэглээ нэг сая тонн давчихаад байгаа юм. Энэ нь манай улсын гадаад худалдаанд саад учруулдаг аж. 2012 оны 11 сард л гэхэд манай улсын гадаад худалдааны алдагдал 2.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Дэлхийн зах зээлд нефтиийн бүтээгдэхүүн нэг хувиар өсөхөд Монгол Улсад нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 0.1 хувиар буурдаг аж. Товчхондоо, манай улсын эдийн засгийн өсөлтийг сааруулж, өрсөлдөх чадварыг доройтуулдаг байна. Тэгвэл дотооддоо нефтийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байж энэ бүхнийг даван туулах боломжтой гэж эрдэмтэн судалаачид үзэж байгаа юм. Хэдийгээр манай улсад газрын тосны нөөц байгаа, түүнийг боловсруулах тухай асуудал сүүлийн жилүүдэд яригдаж байгаа ч одоо хэр нь амьдралд бодит ажил хэрэг болоогүй байгаа юм. Тиймээс энэ хэлэлцүүлгээр дотооддоо нефтийн хэрэглээгээ хангах арга замыг хайж төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна. хэлэлцүүлгээр “Түлш шатахууны өсөн нэмэгдэж буй хэрэглээ”, “Нефтийн бүтээгдэхүүний импорт, нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Нүүрснээс шингэн түлш боловсруулах технологийн сонголт”, “Нефть боловсруулах үйлдвэрийн сул ба давуу талууд”, “Шатдаг занар: Эрчим хүчний шинэ эх үүсвэр” зэрэг сэдвээр илтгэлл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

0 Сэтгэгдэл