Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ерөнхий сайд хүүхдүүдэд бэлэг гардууллаа
Хүсэл мөрөөдлөө, өвлийн өвгөнөөс ямар бэлэг авахаа хүүхдүүд  “Цох” сонинд захидлаар бичиж илгээжээ. Эмээдээ цэцэг бэлэглэж, урт наслахыг ерөөдөг, ахтайгаа хамт харшийн шинэ жилийн баярт оролцох, хүүхдийн комик ном, барби, англи хэл бие даан сурах ном, CD-тэй болох хүслээ бичсэн хүүхдүүд өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзлаа. 2-7 дугаар ангийн найман сурагч Ерөнхий сайдад захидлынхаа талаар ярьж, дуу дуулж, шүлэг уншиж, мөрөөдлөөсөө хуваалцан илэн далангүй ярилцлаа. Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч Х.Гантуул “Манай ээж орцны жижүүр, ах ТҮК-т ачигч хийдэг. Эмээгийн минь даралт хааяа ихэсдэг. Би эмээгээ урт насалж, намайг сургууль төгсөхийг хараасай гэж үнэхээр их хүсдэг. Би онц сурч, тэргүүний сурагч болж, эмээ, ээжийгээ баярлуулдаг л даа. Одоо гоё өнгөтэй, тансаг үнэртэй эрээн алаг цэцэг өгөх гэсэн юм. Эмээ минь тэр цэцгийг хараад даралт нь 230 биш, 180 болоосой гэж туйлын их хүсэж” байна гэж захидалдаа бичжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эмээдээ эрүүл энхийг хүссэн охинд цэцгийн баглаа, шинэ жилийн бэлгийн хамт гардуулахдаа эмээд нь эрүүл энхийг хүслээ.
Инженер болохын тулд  гадаад хэлний сайн мэдлэгтэй байх ёстой. Хэлний сургалтад явах гэхээр дүүг минь харах хүн байдаггүй. Ээжээсээ англи хэл сурах CD авч өгөөч гэж дандаа гуйдаг. Тэгж байгаад авч өгвөл би сайн сурна аа гэж зургийн үзэсгэлэнгээ сургуульдаа гаргасан, Уран жиргээ уншлагын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Б.Мөнхбилэг хүү бичжээ. Ерөнхий сайд түүнд англи хэл сурах бичиг, бие даан сурах цомгийн хамт бэлэглэлээ.
Хүүхэд бүр хүсэл мөрөөдөлтэй, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээж, тэмцэх учиртай гэдгийг Ерөнхий сайд зөвлөлөө. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг хүүхдүүд мөрдөж амьдардаг гэдгээ бас хэллээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан