Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь сонгуульд оролцохгүй гэж хариулжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тодорхой зөвлөмжүүдийг гаргаж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг уриалж буй энэ үед сонгуультай холбоотой олон нийтийн цугларалт, бөөгнөрөл үүссэнээр халдварын өвчлөлийг хяналтаас алдах, улмаар сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэн.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга, гишүүдийг хүлээн авч уулзаж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, ярилцлаа.
Энэ удаагийн сонгууль коронавируст цар тахлын нөхцөлд болох тул нийт иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, бөөгнөрөл, цугларалт үүсгэхгүй байх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хорооны хийж буй бэлтгэл ажлыг сонсов.
Улс төр

Х.Баттулга:Бид аюул, хямралыг тойроод гарч чадахгүй. Хамтдаа даван туулах, сөрөн шийдэхээс өөр гарц үгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“УИХ-ын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын дарга аа,
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэл дүүрэн цаг үед нээгдэж байна. Титэмт вирусний цар тахал дэлхийн бараг бүх улс оронд тархаж, сая хол давсан хүн энэ өвчнөөр халдварлаж, нас барагсдын тоо 70 мянгаас даваад буй ийм цаг үед бид хавартай золголоо.
Улс төр

ҮАБЗ байгалийн хийн хоолой барих асуудлаар хуралдав
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв.
Улс төр

Дусал ус мэт ачлал үзүүлбээс дундаршгүй булаг мэт хариу барьюу
Айлчлалын дараа Монгол яллаа
Ердөө энэ айлчлалын дараагаас Монголын нүүрсийг авах асуудал цэгцэрч, энэ сарын 15-наас эхлэн Гашуунсухайтын боомтоор манайх нүүрсээ гаргаж эхлэхээр боллоо
Мань хүнийг ийм мундаг мэдрэмжтэй гэж яг үнэндээ бодож байсангүй. Энэ удаа бол үнэхээр Монгол яллаа
Улс төр

Хандивын гэрчилгээг "Говь" компанийн ноолууран дээр бичиж өгчээ
Монгол, Хятад гэлтгүй дэлхий нийтийн анхаарлыг өчигдөр зүй ёсоор татсан нэгэн мэдээлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилсан явдал байв. Тэр дундаа Монголын ард түмнээс 30000 хонь хандивласныг дуулгаж, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпинд хандивын бичиг гардуулсан үйл явдал хөрш орны хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан нь цахим орчинд хөвөрч буй тэдний сэтгэгдлээс илхэн.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явж байна.
Улс төр

Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ө.Шижирийг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргалаа.
Зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэжээ.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргалаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
Улс төр

Норвегийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд хатагтай Олауг Вервик Боллеста Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав
Норвегийн Хаант Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд хатагтай Олауг Вервик Боллеста өнөөдөр /2020.01.28/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Норвег дахь айлчлалын хүрээнд 1900-аад оны үеийн монголчуудын тухай түүхэн гэрэл зургийг дэлгэн үзүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Норвегийн Хаант Улсын Осло хотын Соёлын түүхийн музейд хадгалагдаж байдаг Монгол Улсын түүх, соёлтой холбогдох үзмэр, түүхэн баримтуудыг үзэж сонирхлоо.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Баялгийн сангийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа
Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.01.27/ тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Төв банк, Төрийн тэтгэврийн сан буюу Баялгийн сангийн удирдлагуудтай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Улс төр






























