96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн

Инфляци есөн хувьд хүрчээ
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляцын түвшин 9 хувьтай гарч, өмнөх сараас 1.2 хувиар өслөө. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааныүнэ 2.9 нэгж хувиар (32.2%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.8 нэгж хувиар (53.3%) тус тус нөлөөлсөн байна.
Нийгэм

СЗХ: Даатгалын хураамжийн зохицуулалтыг хэвээр үлдээж, шинэчилсэн журмыг хүчингүй болгов
Иймд 2025 оны нэгдүгээр сарын 01-09-ний өдрийг дуусталх хугацаанд жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн иргэн, хуулийн этгээд нь даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ тухайн даатгалын компанид хандан гаргах эрхтэй болно.
Нийгэм

Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй
Тодруулбал, тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж жил бүр шинэчлэн тогтоохоор хуульчилж, 2025 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Мөн өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан бол түүний нөхөр, эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх тусгай зохицуулалттай болсон.
Нийгэм

Л.Энх-Амгалан: Насны хишиг олгох тухай журмыг шинэчлэн баталсан
Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан. Мөн төрөлжсөн асрамжийн үйлчилгээ болон гадаадад амьдарч байгаа ахмад настанд насны хишгийг хэрхэн олгох зохицуулалтыг тусгасан байгаа
Нийгэм

Сайн дурын даатгуулагчид 3 сарын 31-нийг хүртэл НДШ-ийг 660 мянган төгрөгөөс тооцуулан төлнө
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792.0 мянга төгрөгөөр тогтоосон.
Нийгэм

2025 оны цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болох юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.
Нийгэм

Нэгдүгээр сарын 15-наас автомашины улсын дугаарын захиалга авч эхэлнэ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээсэн билээ. Энэхүү цахим системээр нэгдүгээр сарын 15-наас эхлэн иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхэлнэ.
Нийгэм

Тээврийн цагдаагийн албанаас 10-18 удаагийн торгууль төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг нэг жилээр хасав
Тээврийн цагдаагийн албанаас 10-18 удаагийн торгууль төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг тус тус нэг жилийн хугацаагаар хасжээ. Хуульд зааснаар гурван сараас хоёр жилийн хугацаагаар эрх хасна.
Нийгэм




































