96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн

Амиа алдсан албан хаагч хүсэлт тавьсан ч тэтгэвэрт нь гаргаагүй
Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүрийн агуулахын байранд өнөөдөр /2024.04.08/ гал гарч, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Харамсалтай нь Аврах 10-р ангийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.
Нийгэм

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүллээ
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн.
Нийгэм

Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг хийж байна
Үндэсний Статистикийн Хороо, Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл болон Төрийн Албаны Зөвлөл хамтран Төрийн албан хаагчдийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох хоёр дахь шатны судалгааг 4 дүгээр сарын 2-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Нийгэм

Энэ өдөр буяны ажил хийхэд сайн
Ханш нээх өдөр өнөөдөр /2024.04.04/ тохиож байна. Тодруулбал, өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, билгийн тооллын 25. Ханш нээх улирал 15:05 цагт эхэлнэ гэж зурхайд тэмдэглэжээ. Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас сүүл сарын хоорондох хугацаа буюу хаврын урь орох өдрийг хэлнэ. Эл өдөр байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орох бөгөөд газар шороо гүйцэд гэсч, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэсэн үг юм.
Нийгэм

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна
Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаагаар өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Нийгэм

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан өнөөдөр /2024.04.02/ таван дүүрэг, нэг аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлахаар болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Налайх дүүрэг, Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлах юм байна.
Нийгэм

"Эрээний хил дээр амралтын өдрөөр л хүний урт дараалал үүссэн"
Эрээний хилээр нэвтрэх ачаалал сурагчдын амралттай холбоотой эрс нэмэгдэж, иргэд 1-2 цаг дугаарлаж байгаа талаар олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Энэ талаар одоогоор холбогдох албанаас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй ч хүмүүс гаалийн шалгалт, сурагчдын амралттай холбоотой гэж бичиж байгаа юм.
Нийгэм
“Найрамдал” зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ
Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр хүүхдийн хөгжлийг дэмжих танхимтай болжээ. Түүнчлэн тус зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөг, дулааны цехийн иж бүрэн шинэчлэл, сайжруулалтыг 3.8 тэрбум төгрөгөөр хийжээ. Мөн энэ онд ХНХ-ын сайдын багцаас нийт 2.1 тэрбум төгрөгөөр хүүхэд тээврийн автобусны парк шинэчлэл хийхэд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Нийгэм
































