Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Мөнгө биш мөнгө
Нэгэн үе Монгол Улсын мөнгөн тэмдэгт болгон дээр “Банкны тэмдэгтүүд нь БНМАУ-ын үнэт металл, гадаадын валют, бараа ба бусад активаар батлагдана” гэсэн бичиг байдагсан. Энэ бол нэгтийн зоосон мөнгө, “цаасан” нэг төгрөгөөс эхлээд зуун төгрөг хүртэл бүх мөнгөн дэвсгэртийн худалдан авах чадварыг Монгол Улс алт, мөнгө гэх мэт үнэт металл, ам.доллар гэх мэтийн хөрвөх валютын нөөц зэргээр баталгаажуулж байна гэсэн үг. Тиймээс ч өдгөө зарим хүний ихэд үзэн яддаг болсон социализмын үед нэгтийн зоосон мөнгөөр хаана ч тооцоо хийж болдог байлаа. Монголчууд аль эртнээс мөнгөн дэвсгэртийг дээдлэн хүндэлдэг билээ. Төрийн сүлдтэй мөнгөн дэвсгэртийг газарт хаяв, галд шатаав гээд л эмээ өвөө захьдагсан.
Нэгт ба тавтын мөнгөн зоос цуглуулсаар 60 мөнгө болгоод ганц зайрмаг авахаар очсон хүүхдэд ямар ч худалдагч зайрмаг өгдөг байв. Гэтэл та одоо нэгт, тавтын дэвсгэрт цуглуулсаар 100 болгож байгаад ганц зайрмаг авах гээд оролдоод үзээрэй. Ааш сайтай нь инээмсэглээд, ааш муутай нь нүүр рүү чинь шидээд ийм мөнгөөр манайх бараагаа худалдахгүй гэж хэлнэ гэдэгт мөрийцсөн ч болж байна. Нэг төгрөгөөр бооцоо тавья.
Монгол Улсын Төв банкнаас гаргасан нэгт, тавтын дэвсгэрт нь манай улсад хүчин төгөлдөр бус дэвсгэрт болж таарч байгаа юм. Монголбанк эдгээр дэвсгэртүүдийг баталгаажуулаагүй, элдэв зураг төдий цаасаар барааг нь луйвардан авах гэж байна гэж дэлгүүрийн худалдагч үзэж байгаа хэрэг. Гэтэл дэлгүүрийн томоохон сүлжээгээр орохоор 499 төгрөг, 1999 төгрөгийн үнэтэй бараа байх юм. Тийм барааг нь худалдан авахаар касс нь нэг төгрөг хариулт өгөх ёстой, өгдөг ч. Тэр нэг төгрөгөөр нь эргүүлээд бараа худалдан авах гэхээр “Уучлаарай” гээд өөр дэвсгэрт нэхнэ. Харин энэ бол бидний өгсөн 500 эсвэл 2000 төгрөгийн хариуд банкны ямар ч баталгаагүй, зураг төдий тэгш өнцөгт хэлбэртэй цаас өгөөд “Тамирын голын мөсийг долоох шахаж олсон” хоёр төгрөгийг минь луйвардаж байгаа хэрэг болж таарч байгаа юм.
Яагаад ийм байдал үүсэв? Манай Төв банк яагаад том сүлжээ дэлгүүрийн кассанд хариулт болгож өгөхөөс өөр ямар нэг байдлаар ашиглагддаггүй дэвсгэртүүдийг гаргаад байдаг юм бэ? Нэг төгрөгийн дэвсгэртийг, таван төгрөгийн дэвсгэртийг яагаад одоо болтол үйлдвэрлээд байдаг юм бэ? Дөнгөж тоо сурч байгаа жаахан хүүхэд ч тоож цуглуулахгүй мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхэд манайх жилдээ хэдэн төгрөг зарцуулдаг юм бол?
Мөнгө биш ч юм шиг, мөн ч юм шиг дэвсгэрт гүйлгээнд гаргах ямар шаардлага байна вэ? Тушаал гаргаж албан ёсоор олон нийтэд зарлаад нэгт, тавтын дэвсгэртийг үүнээс хойш, түүнээс цааш Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэг байдлаар гүйлгээ хийхэд ашиглахгүй гээд мэдэгдчихвэл амар биш үү? Ингэвэл ядаж л дэлгүүрүүдэд 499 эсвэл 1999 төгрөгийн бараа гэж байхгүй болох биз.
Ингэж зарлах боломжгүй бол Монгол Улсын үнэт металл, гадаадын валют, бараа ба бусад активаар батлагдаад байгаа мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхгүй гэж байгаа дэлгүүр, тээврийн хэрэгслийг захиргааны хариуцлагад татна гээд зарлачихсан нь дээр биш үү?

0 Сэтгэгдэл
*****
ßà ǪÂ.ÕÎÃÈÉÍ ÖÀÀÑ Ë ÁÎËÑÎÍ Ø¯¯ÄÝÝ.ÌÎÍÃÎËÁÀÍÊ ¯¯ÍÈÉà ÕÝÂ˯¯ËÝÕÝÄ ßÌÀÐ ÈÕ ÇÀÐÄÀË ÃÀÐÄÀà ÁÎË.
2013.05.16