Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хэльмут Кулитцтай уулзлаа.

Уулзалтаар ХБНГУ-ын KFW банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хэрэгжилт, цаашдын үе шатанд үндэсний байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, салбарын чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцлов.

Мөн талууд ойн тооллого, сав газрын захиргаадын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэж, Монгол Улсын зүгээс шаардлагатай урсгал зардал, дотоод зохион байгуулалтыг хангах боломжтойг илэрхийлжээ.

Цаашлаад ойн тогтвортой менежментийг хөгжүүлэх, олон зорилтот ойн тооллогын төслийг дахин эхлүүлэх асуудлаар санал солилцсон аж. 

Түүнчлэн Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шаардлагатай санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан