COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Зургаан эцэг эхийн нэг нь хүүхдийнхээ даалгаврыг хийж өгдөг
Сургуульд байх үед гэрийн даалгавар гэж хамгийн төвөгтэй эд байдаг сан. Гэтэл эцэг эх болсон хойно хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийх үе гардаг байх нь. Нуулгүй хэлэхэд сургуулийн насны хүүхэдтэй эцэг эх болгон л хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийхэд их бага оролцдог нь үнэн. Харин хэр их оролцдог болохыг Англид явуулсан нэгэн судалгаагаар жишээ болгон үзвэл эцэг эхчүүдийн гуравны хоёр нь буюу дийлэнх нь хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийхэд тусладаг гэнэ. Тэгвэл бүр зургаан эцэг эх тутмын нэг нь туслаад зогсохгүй бүр бүхлээр нь хийж өгдөг гэнэ. Тэд судалгааны асуултад хариулахдаа хүүхдийнхээ даалгаварыг хийж байх үед "хэргийн эзэд" өөрсдөө хойшоо суугаад амарч байдаг, эсвэл бүр ширээнээсээ босоод явчихдаг гэж үнэнээ хүлээжээ. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхэддээ туслая гэж хичээгээд ч үнэхээр дийлэхгүй гэрийн даалгавар зөндөө гардаг хэмээн ярьсан байна. Ер нь, хичээл хийх дургүй хүүхдээ даалгаврыг нь хийлгэх гээд суулгах тийм ч амар хэрэг биш. Иймэрхүү асуудлаас болж ямар ч гэр бүл сард гурваас доошгүй удаа ам мурийдаг хэмээн уг судалгаанаас дүгнэсэн байна.
Сургуульд байх үед гэрийн даалгавар гэж хамгийн төвөгтэй эд байдаг сан. Гэтэл эцэг эх болсон хойно хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийх үе гардаг байх нь. Нуулгүй хэлэхэд сургуулийн насны хүүхэдтэй эцэг эх болгон л хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийхэд их бага оролцдог нь үнэн. Харин хэр их оролцдог болохыг Англид явуулсан нэгэн судалгаагаар жишээ болгон үзвэл эцэг эхчүүдийн гуравны хоёр нь буюу дийлэнх нь хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийхэд тусладаг гэнэ. Тэгвэл бүр зургаан эцэг эх тутмын нэг нь туслаад зогсохгүй бүр бүхлээр нь хийж өгдөг гэнэ. Тэд судалгааны асуултад хариулахдаа хүүхдийнхээ даалгаварыг хийж байх үед "хэргийн эзэд" өөрсдөө хойшоо суугаад амарч байдаг, эсвэл бүр ширээнээсээ босоод явчихдаг гэж үнэнээ хүлээжээ. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхэддээ туслая гэж хичээгээд ч үнэхээр дийлэхгүй гэрийн даалгавар зөндөө гардаг хэмээн ярьсан байна. Ер нь, хичээл хийх дургүй хүүхдээ даалгаврыг нь хийлгэх гээд суулгах тийм ч амар хэрэг биш. Иймэрхүү асуудлаас болж ямар ч гэр бүл сард гурваас доошгүй удаа ам мурийдаг хэмээн уг судалгаанаас дүгнэсэн байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























