Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:Есдүгээр сарын 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

2026 оны 09-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 17-ны өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сумд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун сумдын нутгаар 0.1-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс 5 хэмээр сэрүүсэж 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс 3 хэмээр сэрүүсэж 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс 3 хэмээр сэрүүсэж 21-23 хэм дулаан байна.

2026 оны 09-р сарын 18-наас 2026 оны 09-р сарын 22-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв аймгийн ихэнх сумд, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Булган, Төв, Хэнтийн ихэнх сумд, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-18.0 мм бороо, 18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорноговийн өмнөд сумд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар, 19-ний өдөр Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд, Сүхбаатарын өмнөд, Дорнодын зарим сумдын нутгаар, 19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 20-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 21-ний өдөр Хөвсгөл, Булганы хойд сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо орно. Салхи 18-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 19-нөөс 21-нд тал, хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 8 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан