ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
ЭНЭ ОНД 16 БАГА СУРГУУЛЬ-ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРНО
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтод туссаны дагуу хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, сургуулийн болон сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор НИТХ-ын 2013 оны А/35 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэжээ. Эдгээрээс энэ онд БЗД-ийн 19, 22, 23, 27 дугаар хороо, СХД-ийн 11, 24 дүгээр хороо, тус дүүргийн 170 дугаар цэцэрлэгийн хашаанд, СБД-ийн 17, 9 дүгээр хороо, ХУД-ийн 10, 14, 15 дугаар хороо, БГД-ийн 22 дугаар хороо, ЧД-ийн 12, 16, 17-р дугаар хороонд бага сургууль-цэцэрлэгийн цогцолборыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барихаар болсон байна. Цогцолборын барилга нь нэг загвартай байх бөгөөд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 сурагчтай бага сургууль барихаар зураг төслийг нь боловсруулжээ. Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээ иргэд, сурагчдад ойртож, гэрээсээ 500 метрийн радиус дотор хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой болох юм. Төлөвлөж байгаагаар бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барилга нь хоёр хаалгатай, урд талаар гол орцтой, хойд талаараа ажилчдын болон онцгой байдлын орцтой байх аж. Мөн хүүхдийн амрах, хичээллэх бүх өрөө нар үзэх боломжтой төдийгүй сургалт хүмүүжлийн барилгын норм дүрэм баримтлан зураг төслийг нь боловсруулжээ.

0 Сэтгэгдэл