COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Гадаадад суралцуулах Засгийн газрын тэтгэлгүүдийг зарлалаа
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үүний дагуу Польш, Унгар, Болгар, ОХУ-ын Засгийн газрын зардлаар бакалавр, магистр, доктрантурт суралцах тэтгэлэг зарлагдлаа.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоог цаанаас нь заасан учраас материал хүлээн авсны дараа нэгдсэн журмаар шалгалт явуулах гэнэ. Польш, Унгар, Болгар улсад суралцах хүсэлтэй, тодорхой шаардлага хангасан хүмүүс энэ сарын 14-ний өдөр 10.00-17.00 цагт МУИС-ийн нэгдүгээр байрны 219 дүгээр өрөөнд бүртгүүлэх боломжтой юм байна. Ингэхдээ иргэний үнэмлэх, ажил байдлын тодорхойлолт, гадаадад суралцахыг зөвшөөрсөн ажил олгогчийн албан бичиг, дээд боловсролын диплом болон дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, англи хэлний мэдлэгийг батлах сертификат болон шалгалтын хураамж 15000 төгрөгтэй очих нь.
Харин ОХУ-д тэтгэлэгээр суралцах хүсэлтэй байгаа хүмүүс энэ сарын 11-19-нийг хүртэл Баянзүрх дүүргийн Токиогийн гудамжинд байрлах Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-д очиж бүртгүүлэх боломжтой юм байна. Бүртгэлийн хураамж мөн 15000 төгрөг.

0 Сэтгэгдэл