Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
О.Мөнхбат: Сургалтын журмаа сайдын тушаалтай нийцүүлэхээс өөр аргагүй
Энэ шаардлагын дагуу хамгийн түрүүнд МУИС хөтөлбөрөө боловсруулаад дууссан бол ШУТИС ид боловсруулж байгаа аж. Ингээд хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын талаар МУИС-ийн сургалт эрхэлсэн  дэд захирал Профессор О.Мөнхбатаас тодрууллаа.

-“Бакалаврын хөтөл­бөрт тавих нийтлэг шаард­лага” гарлаа.  Энэ нь МУИС-ийн сургалтын хөтөлбөрт яаж нөлөөлөх вэ?
-Энэ журам гарснаар манай шинэчлэлийн үйл явц бодлого эрх зүйн хувьд илүү баталгаатай болж байгаа юм. Мөн бакалаврын сургалтад тавих нийтлэг шаардлагыг журамлаж өгснөөр хөтөл­бөрийн стандарт шаардлагыг жигдлэх сайн талтай.
-Өмнө нь тухайн мэргэж­лээр сургалт явуулах нийтлэг журам гэж байгаагүй. Тэгэхээр дээд боловсролын хувьд шинэ зүйл байх?
-Нийтлэг журмыг батлан гаргахад улсын томоохон их сургуулиуд түүний дотор МУИС идэвхтэй оролцсон учраас орчин цагийн дээд боловсролын хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн, их дээд сургуулиудын өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдэхэд чиглэсэн чухал баримт бичиг болсон.
-Нийтлэг журам МУИС-ийн шинэчлэлтэй хэр уялдаж байна. Энэ зөвхөн танай сургуульд зориулаад гаргачихсан журам биш учраас зөрчилдөх зүйл гарсан уу?
-МУИС-ийн бүтцийн шинэчлэл бусад их дээд сургуулийг бодоход эрчтэй, түрүүлж явж байгаа. Тийм ч учраас бид БШУЯ-наас гарах бодлогын баримт бичгүүдийг нэг талаас хүсч, нөгөө талаас болгоомжлон хүлээн авдаг. Болгоомжилдог гэдэг нь хэрэв бодлого өөрөөр гарвал бид сургалтын үйл явцаа түүнд нийцүүлэхээс өөр аргагүй. Гэхдээ шинэ журмаар ерөнхий  суурь хичээлийн кредит цагийг нийт багц цагийн 30 хувиас илүүгүй байх гэсэн нь одоо МУИС-ийн  баримталж буй 36 кредит цагтай нийцсэн гэх зэргээр яг таарсан нь ч бий.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан