ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
ШУТИС-д эрэлттэй мэргэжил сонговол илүү өндөр төлбөр төлнө
ШУТИС өмнө нь 137 баклаврын мэргэжлийн чиглэл, индекстэй сургалтын хөтөлбөр мөрдөж байсан. Үүнээс инженер, технологийн чиглэлийн хөтөлбөр 106, нийгмийн ухаан, менежмент, гадаад хэл, дизайны чиглэлийн хөтөлбөр 31 байв. Харин энэ онд шинэчлэн баталсан хөтөлбөрийн индексийн дагуу инженер, технологийн чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрийн индексийн тоо 69 болж цөөрсөн гэдгийг гэдгийг тус сургуулийн ректор Б.Очирбат хэллээ. Тэрээр Мэргэжлийн чиглэл индексийг хөтөлбөр болгож хамрах хүрээг өргөтгөснөөр хөтөлбөр уян хатан, бэлтгэн гарч буй инженерүүд нь хөрвөх чадвартай болно гэдгийг хэлэв.
Мөн баклаврын түвшний инженерийн боловсролыг ерөнхийлж, хэт олон давхардсан мэргэжил болон хичээлүүдийн тоо багасгаж, мэргэжлүүдийн багцын сургалт бодит утгаараа хэрэгжин, сургалтын чанар, санхүүгийн хувьд үр ашигтай болох боломж бүрдэж байгааг суралцаж буй оюутнууд болон тус сургуулийн элсэгчдэд олон давуу тал бий болсон гэдгийг онцолж байв. Тухайлбал, олон улсын боловсролын нэгдсэн ангилал, жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрөөр хичээлээ зохион байгуулснаар их сургуулийн олон улсад өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ. Сургалтын арга технологид “Олон улсын инженерийн боловсролын шинэчлэлийн шинэ систем болох CDIO”-г нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр болжээ.
Мөн ШУТИС-ийн Удирдах зөвлөл өөрчлөлтийг дэмжсэн шийдвэр гаргасан учир ирэх долдугаар сарын 1 гэхэд шинэ бүтэц зохион байгуулалтад шилжиж, шинээр зохион байгуулагдах бүрэлдэхүүн сургуулиуддаа олон улсын жишигт нийцсэн нэр өгөхөөр болжээ. Шинэчлэлтэй холбоотойгоор элсэлтийн тоонд ямар нэг өөрчлөлт орохгүй учраас тус сургуулийн зүгээс 6045 оюутан элсүүлэх саналаа яаманд өгсөн байна. Мөн энэ жил босго оноогоо шинэчилж батлах юм. Босго оноог мэргэжлүүдээс нь шалтгаалж ялгаатай тогтоодог. Өмнө нь 440-500 гэсэн босго оноог бүх мэргэжилдээ адилхан тогтоодог байсан бол энэ жилээс эрэлт ихтэй, инженерийн чиглэлийн нарийн мэргэжлүүдийн элсэлтийн шалгалтын босго оноог өндөр тавихаар болж. Ингэхээр ШУТИС-ийн энэ жилийн босго оноо 450-600-гийн хооронд мэргэжлүүдээрээ ялгаатай байх нь.
Сургалтын төлбөрийн тухайд эцэслэн шийдэхэд арай эрт байгаа. Шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана. Гэхдээ энэ талаар сургуулийн ректор Б.Очирбат “Инфляцын түвшинг харгалзаж бага багаар буюу арав, 15 хувиар нэмж ирсэн. Өнөөдрийн хувьд арай өөрөөр харъя гэж бодож байгаа. Бид хэнийг бэлдэж байна вэ, бидний бэлдсэн мэргэжилтнүүд хэр эрэлт хэрэгцээтэй вэ гэдгийг элсэлтээсээ эхлээд харах ёстой. Ингээд бодохоор сургалтын төлбөрийг ШУТИС-ийн хэмжээнд нэг адил байхаар тооцож болохгүй гэсэн үг. Өнөөдрийн хувьд нэг кредитийн үнэлгээ гээд бүгдийг нь жигд тогтоочихсон явж байгаа. Энэ жилээс мэргэжил тус бүрээр нь ялгавартай тогтоох оролдлого хийхээр судалгаа явуулж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл