ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
ЭЛСЭЛТИЙН МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТАД МЯНГА ОРЧИМ ХҮҮХЭД ОРСОНГҮЙ
Их дээд сургуульд элсэх визээ авахаар элсэгчид шалгалтаа өгч байна. ЭЕШ-ын журамд өөрчлөлт орсны дагуу энэ жилээс шалгалт өгөхөөр бүртгүүлэгчид монгол хэл бичгийн шалгалтыг нийтээрээ өгөхөөр болсон. Хамгийн эхний шалгалт болох монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн бямба гарагт 12:00 цагт орон даяар зэрэг эхэлсэн. 100 минутын хугацаанд үргэлжилсэн энэ шалгалтыг ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх элсэгч өгөх ёстой байсан. Гэсэн хэдий ч нийт бүртгүүлсэн 41 мянга орчим төгсөгчийн мянга гаруй нь тус шалгалтыг өгөөгүй байна.
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулахад “Монгол хэл, бичгийн шалгалтыг бүх бүртгүүлэгч өгөх ёстой байсан ч мянга орчим хүүхэд шалгалтаа өгсөнгүй. Дийлэнх нь нийслэлд шалгалтаа өгөхөөр бүртгүүлсэн байсан. Журмаараа бол энэ шалгалтыг өгөөгүй хүүхэд бусад шалгалтаа өгөх боломжгүй. Гэхдээ комиссоор энэ асуудлыг авч хэлэлцээд анхны жил, тэгээд ч энэ удаагийн монгол хэл, бичгийн шалгалт туршилт болж байгаа учраас тэдгээр бүртгүүлэгчийг бусад шалгалтад нь оруулахаар боллоо” гэв.
БОЛЬЁ ОО
Их дээд сургуульд элсэх визээ авахаар элсэгчид шалгалтаа өгч байна. ЭЕШ-ын журамд өөрчлөлт орсны дагуу энэ жилээс шалгалт өгөхөөр бүртгүүлэгчид монгол хэл бичгийн шалгалтыг нийтээрээ өгөхөөр болсон. Хамгийн эхний шалгалт болох монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн бямба гарагт 12:00 цагт орон даяар зэрэг эхэлсэн. 100 минутын хугацаанд үргэлжилсэн энэ шалгалтыг ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх элсэгч өгөх ёстой байсан. Гэсэн хэдий ч нийт бүртгүүлсэн 41 мянга орчим төгсөгчийн мянга гаруй нь тус шалгалтыг өгөөгүй байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулахад “Монгол хэл, бичгийн шалгалтыг бүх бүртгүүлэгч өгөх ёстой байсан ч мянга орчим хүүхэд шалгалтаа өгсөнгүй. Дийлэнх нь нийслэлд шалгалтаа өгөхөөр бүртгүүлсэн байсан. Журмаараа бол энэ шалгалтыг өгөөгүй хүүхэд бусад шалгалтаа өгөх боломжгүй. Гэхдээ комиссоор энэ асуудлыг авч хэлэлцээд анхны жил, тэгээд ч энэ удаагийн монгол хэл, бичгийн шалгалт туршилт болж байгаа учраас тэдгээр бүртгүүлэгчийг бусад шалгалтад нь оруулахаар боллоо” гэв.
Өнөөдөр орос, англи хэл, химийн хичээлийн шалгалт болох бол маргааш Монгол улсын түүх, математик, биологи, монгол хэлний шалгалт товложээ. Харин 19-нд физик, нийгмийн тухай мэдлэг, газарзүйн шалгалт болох нь. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 52 төвд авч байгаа юм.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
2014.06.16























