ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
ХААИС-Д АВСАН ЭЕШ-Д БУДЛИАН ГАРААГҮЙ ГЭВ
Улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт өрнөж буй энэ үед ХААИС дахь ЭЕШ-ын байранд зөрчил гарсан тухай мэдээлэл өчигдөр манай редакцид ирсэн юм. ЭЕШ авч буй багш нар шалгалтаас 20 минутын өмнө цагдаа, тагнуулын байгууллага болон эцэг эх, шалгуулагчийн төлөөллийг байлцуулан шалгалтын материалын битүүмжлэлийг тайлах ёстой. Гэтэл уржигдар болсон шалгалтын үеэр тус байранд ирсэн шалгалтын материалтай хайрцаг битүүмжлэлгүй байсан учир эцэг, эхчүүд гомдол гаргажээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Улсын болон элсэлтийн шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулахад “Одоогийн байдлаар улсын хэмжээнд ямар нэг зөрчил гараагүй” гэсэн хариулт өглөө.
Харин дээрх байранд шалгалт өгсөн нэг төгсөгчийн аавтай холбогдож энэ талаар лавлахад “Шалгалтын хайрцаг битүүмжлэлгүй ирсэн учраас эцэг эхчүүд өнөөдөр /өчигдөр/ цуглана гэж сонсоод очтол хориодхон хүн ирсэн учраас тарсан. Зүгээр юм байлгүй” гэв. ЭЕШ-ын материалыг шалгалт авах өдрийн өглөө тухайн байранд хүүхдийн тоогоор Боловсролын үнэлгээний төв дээр тоолж, хайрцаглан битүүмжлээд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын ажилтнуудаар хүргүүлдэг учраас ямар нэг алдаа гарах боломжгүй гэдгийг ч Боловсролын үнэлгээний төвийнхөн хэлэв.
Өнөөдөр ЭЕШ-ын сүүлийн өдөр. Энэ өдөр физик, нийгмийн тухай мэдлэг, газарзүйн хичэээлийн шалгалттай.
Улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт өрнөж буй энэ үед ХААИС дахь ЭЕШ-ын байранд зөрчил гарсан тухай мэдээлэл өчигдөр манай редакцид ирсэн юм. ЭЕШ авч буй багш нар шалгалтаас 20 минутын өмнө цагдаа, тагнуулын байгууллага болон эцэг эх, шалгуулагчийн төлөөллийг байлцуулан шалгалтын материалын битүүмжлэлийг тайлах ёстой. Гэтэл уржигдар болсон шалгалтын үеэр тус байранд ирсэн шалгалтын материалтай хайрцаг битүүмжлэлгүй байсан учир эцэг, эхчүүд гомдол гаргажээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Улсын болон элсэлтийн шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулахад “Одоогийн байдлаар улсын хэмжээнд ямар нэг зөрчил гараагүй” гэсэн хариулт өглөө.Харин дээрх байранд шалгалт өгсөн нэг төгсөгчийн аавтай холбогдож энэ талаар лавлахад “Шалгалтын хайрцаг битүүмжлэлгүй ирсэн учраас эцэг эхчүүд өнөөдөр /өчигдөр/ цуглана гэж сонсоод очтол хориодхон хүн ирсэн учраас тарсан. Зүгээр юм байлгүй” гэв. ЭЕШ-ын материалыг шалгалт авах өдрийн өглөө тухайн байранд хүүхдийн тоогоор Боловсролын үнэлгээний төв дээр тоолж, хайрцаглан битүүмжлээд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын ажилтнуудаар хүргүүлдэг учраас ямар нэг алдаа гарах боломжгүй гэдгийг ч Боловсролын үнэлгээний төвийнхөн хэлэв.
Өнөөдөр ЭЕШ-ын сүүлийн өдөр. Энэ өдөр физик, нийгмийн тухай мэдлэг, газарзүйн хичэээлийн шалгалттай.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл























