Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил хангалтгүй байна

НМХГ-аас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй  ерөнхий боловсролын 36 сургууль, 43 цэцэрлэг, 6 оюутны дотуур байранд шалгалт хийжээ.

Нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн сургууль , цэцэрлэгийн засварын ажил тендерийн маргааны улмаас дуусаагүй байгаа аж. Тухайлбал, Баянгол дүүргийн 20, 40-р сургуулиуд тендерийн маргаанаас болон засварын ажил дуусаагүй, 124-р цэцэрлэгийн гадна талбайн засвар арчлалтын тендер зарлагдаагүй байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 62 сургууль болон 81 цэцэрлэг төсөв батлагдаагүйн улмаас засвар хийж чадаагүй аж.

Иймээс НМХГ-аас дээрх сургууль, цэцэрлэгүүдэд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө засвар арчлалтын ажлуудыг дуусгах, хичээл эхэлсэн үеэр барилгын засварын ажил хийж байгаа тохиолдолд  аюулгүйн ажиллагааг дээд зэргээр хангаж ажиллах үүрэг өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан