Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Дэлхийн банкны санхүүжилтээр 150 ортой цэцэрлэг барьж эхэлжээ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 180 хүүхдийн суудал, 120 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 17 байршилд барихаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас газар зохион байгуулалтыг хийж, Худалдан авах ажиллагааны газраас хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд бага сургууль барьж эхэлсэн байна. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр тус хороонд канад хийцийн 150 ортой цэцэрлэг барьж эхэлжээ.

Сургуулийн барилгын ажлыг "Төсөв төсөл" ХХК, "Набсан" ХХК  хамтран гүйцэтгэж буй бөгөөд ирэх онд ашиглалтад өгөх аж. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд  2-5 насны 650 хүүхэд, бага сургуулийн насны 700 хүүхэд аж төрдөг байна. Үүнээс 2-5 насны  300 орчим хүүхэд 159, 175 дугаар цэцэрлэгт хамрагддаг аж. Харин сургуулийн насныхан  зэргэлдээх 58 дугаар сургуульд суралцдаг байна. Ингэснээр тус хорооны хүүхэд, багачууд цэцэрлэг, сургуульд бүрэн хамрах боломж бүрдэх нь ээ. Одоогоор сургуулийн барилгын ажлын хоёр давхрын цутгалт дуусч голын өрлөгийг хийж эхэлсэн хэмээн албаныхан хэллээ.
0 Сэтгэгдэл
Тэнэг сэтгүүлчээ.... 150 ортой эмнэлэг гэж ярьдаг болохоос цэцэрлэг гэдэггүй юм. 10 жилийн сургуулиа арай ядан дүүргэсэн толгой муутангууд сэтгүүл зүйн ангид ордог гэдэг нь үнэн юм байна дөө
Хамгийн их уншсан