COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Харвардад хамгийн том хандив өгсөн Хятад бизнесмэн
Хятадын бизнесмэн Жералд Чан Харвардын анагаах ухааны сургуульд 350 сая ам.долларыг гэр бүлийнхээ сангаас хандивлажээ. Түүний гэр бүлийн эрхэлдэг “The Morningside Foundation” –гаас хандивласан энэ 350 сая ам.доллар бол Харвардын түүхэнд байгаагүй хамгийн том хандив юм. Харвард мэдээж дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулийн хувьд олон мянган хандивлагчийн өгсөн мөнгөөр сургуулиа, сургалтаа, оюутнуудаа өдий хүртэл хөгжүүлж ирсэн ч ингэж нэг дор бүхэл бүтэн 350 сая ам.долларыг хандивласан тохиолдол өдий хүртэл гараагүй юм.
Харвардын түүхнээ үлдэх энэ том хандивыг өгөх болсон шалтгаанаа Жеральд Чан ингэж тайлбарлажээ. “Миний ээж жирийн нэг сувилагч эмэгтэй байсан ч 1950-иад онд айл хөршийнхөө хүүхдүүдэд вакцин тарьдаг ачтай хүн байсан юм. Тэр аюулт өвчнөөс хүүхдүүдийг хамгаалахын тулд нэг шприцийг олон удаа буцалгаж ариутгаж байгаад гэрийнхээ гал тогоонд тарьдаг байсан юм. Харин аав минь амьдрал хэдий амаргүй байсан ч үр хүүхдүүдээ гадаадад сургахыг дэмждэг нэгэн байсан. Тийм ч учраас хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд асар их санаа тавьдаг эцэг эхийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн, алдаршуулахын тулд Харвардын нийтийн эрүүл мэндийн сургуульд энэ хандивыг өргөхөөр манай гэр бүл шийдсэн юм” хэмээн хэлжээ.
Хятадын бизнесмэн Жералд Чан Харвардын анагаах ухааны сургуульд 350 сая ам.долларыг гэр бүлийнхээ сангаас хандивлажээ. Түүний гэр бүлийн эрхэлдэг “The Morningside Foundation” –гаас хандивласан энэ 350 сая ам.доллар бол Харвардын түүхэнд байгаагүй хамгийн том хандив юм. Харвард мэдээж дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулийн хувьд олон мянган хандивлагчийн өгсөн мөнгөөр сургуулиа, сургалтаа, оюутнуудаа өдий хүртэл хөгжүүлж ирсэн ч ингэж нэг дор бүхэл бүтэн 350 сая ам.долларыг хандивласан тохиолдол өдий хүртэл гараагүй юм. Харвардын түүхнээ үлдэх энэ том хандивыг өгөх болсон шалтгаанаа Жеральд Чан ингэж тайлбарлажээ. “Миний ээж жирийн нэг сувилагч эмэгтэй байсан ч 1950-иад онд айл хөршийнхөө хүүхдүүдэд вакцин тарьдаг ачтай хүн байсан юм. Тэр аюулт өвчнөөс хүүхдүүдийг хамгаалахын тулд нэг шприцийг олон удаа буцалгаж ариутгаж байгаад гэрийнхээ гал тогоонд тарьдаг байсан юм. Харин аав минь амьдрал хэдий амаргүй байсан ч үр хүүхдүүдээ гадаадад сургахыг дэмждэг нэгэн байсан. Тийм ч учраас хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд асар их санаа тавьдаг эцэг эхийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн, алдаршуулахын тулд Харвардын нийтийн эрүүл мэндийн сургуульд энэ хандивыг өргөхөөр манай гэр бүл шийдсэн юм” хэмээн хэлжээ.
0 Сэтгэгдэл
























