COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
2016 он гэхэд бүх сурагч физик химийн хичээлээ туршилтаар баталдаг болно
Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн хүүхдүүд энэ хичээлийн жилээс эхлэн физик, хими, биологийн хичээлээ бодит туршилтын дүнд судлах боллоо. Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр энэ онд манай 28 сургуульд тус бүрт нь 700 сая төгрөгийн өртөг бүхий байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлээд байна. Түүний анхных нь Хоёрдугаар дунд сургуулийн сурагчдын гарт хүрч, БШУ-ны сайд Л.Гантөмөр, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Такенори Шимизү болон албаныхан гардуулж өглөө. Тус тоног төхөөрөмж нь бага, дунд ангийн байгалийн ухааны хичээлд зориулагдсан тус бүр 10 нэр төрлийн хоёр багц хамгийн сүүлийн үеийнх гэдгийг онцолж байлаа. 700 сая төгрөгийн өртөг бүхий лабораторийг нийслэлийн 11 орон нутгийн 17 ерөнхий боловсролын сургуульд өгөхөөр болжээ. Өнгөрсөн онд манай улс өөрийн санхүүжилтээр 100 сургуульд дэлхийн жишигт нийцсэн фикик, химийн лаборатор хүлээлгэн өгсөн бол цаашид бүх сургуулийг сүүлийн үеийн хэрэглэгдэхүүнээр хангах зорилт тавьсан. Энэ үеэр Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Өмнө нь хүлээлгэн өгсөн лабораторууд дээр нэмээд энэ ондоо 30 сургуульд лаборатор байгуулна. Үүн дээр орон нутгийн оролцоо их байна. Өнгөрсөн онд л гэхэд Сүхбаатар дүүргийн зүгээс бүх сургуульдаа Технологийн лаборатор байгуулж өгсөн. 2016 он гэхэд Монгол Улсын бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагч байгалийн ухааны хичээлээ туршилтын үр дүнд судалдаг болох боломж байна” гэсэн юм.
Тус сургуулийн сурагчид хэдийгээр өмнө нь харж байгаагүй тоног төхөөрөмжтэй харилцаж байгаа ч цаашид шилдэг инженер төрөх боломжийг дээрх лаборатор хангаж өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа БШУ-ны сайд Л.Гантөмөр хэлсэн. Тэрээр энэ үеэр “Байгалийн ухааны хичээлийг туршилт руу шилжүүлж, хүүхдүүдэд суралцах өргөн боломж олгох шаардлага зайлшгүй байсан учраас бид хоёр жилийн өмнөөс Японы Засгийн газар болон Жайка байгууллагад хүсэлт гаргаж байгалийн ухааны лабораторийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Тэр хүсэлтийн дагуу өнөөдрийн энэ бэлгийг өглөө. Япончууд ард түмэн боловсролтой болж байж улс орон хөгжинө гэсэн үндсэн зарчимтай. Тийм ч учраас ямар ч гадаад улстай хамтын ажиллагаа эхлүүлэхдээ боловсролын тал дээр хамтарч ажилладаг. Энэ нь цаашид сайн сайхан зүйлийг дагуулна гэж итгэдэг учраас тэр л дээ. Гэлээ гээд бид хүний гар хараад суугаад байхгүй. Бид өөрсдөө физик, химийн 200 гаруй лаборатор худалдаад авсан” гэв.
Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн хүүхдүүд энэ хичээлийн жилээс эхлэн физик, хими, биологийн хичээлээ бодит туршилтын дүнд судлах боллоо. Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр энэ онд манай 28 сургуульд тус бүрт нь 700 сая төгрөгийн өртөг бүхий байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлээд байна. Түүний анхных нь Хоёрдугаар дунд сургуулийн сурагчдын гарт хүрч, БШУ-ны сайд Л.Гантөмөр, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Такенори Шимизү болон албаныхан гардуулж өглөө. Тус тоног төхөөрөмж нь бага, дунд ангийн байгалийн ухааны хичээлд зориулагдсан тус бүр 10 нэр төрлийн хоёр багц хамгийн сүүлийн үеийнх гэдгийг онцолж байлаа. 700 сая төгрөгийн өртөг бүхий лабораторийг нийслэлийн 11 орон нутгийн 17 ерөнхий боловсролын сургуульд өгөхөөр болжээ. Өнгөрсөн онд манай улс өөрийн санхүүжилтээр 100 сургуульд дэлхийн жишигт нийцсэн фикик, химийн лаборатор хүлээлгэн өгсөн бол цаашид бүх сургуулийг сүүлийн үеийн хэрэглэгдэхүүнээр хангах зорилт тавьсан. Энэ үеэр Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Өмнө нь хүлээлгэн өгсөн лабораторууд дээр нэмээд энэ ондоо 30 сургуульд лаборатор байгуулна. Үүн дээр орон нутгийн оролцоо их байна. Өнгөрсөн онд л гэхэд Сүхбаатар дүүргийн зүгээс бүх сургуульдаа Технологийн лаборатор байгуулж өгсөн. 2016 он гэхэд Монгол Улсын бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагч байгалийн ухааны хичээлээ туршилтын үр дүнд судалдаг болох боломж байна” гэсэн юм. Тус сургуулийн сурагчид хэдийгээр өмнө нь харж байгаагүй тоног төхөөрөмжтэй харилцаж байгаа ч цаашид шилдэг инженер төрөх боломжийг дээрх лаборатор хангаж өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа БШУ-ны сайд Л.Гантөмөр хэлсэн. Тэрээр энэ үеэр “Байгалийн ухааны хичээлийг туршилт руу шилжүүлж, хүүхдүүдэд суралцах өргөн боломж олгох шаардлага зайлшгүй байсан учраас бид хоёр жилийн өмнөөс Японы Засгийн газар болон Жайка байгууллагад хүсэлт гаргаж байгалийн ухааны лабораторийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Тэр хүсэлтийн дагуу өнөөдрийн энэ бэлгийг өглөө. Япончууд ард түмэн боловсролтой болж байж улс орон хөгжинө гэсэн үндсэн зарчимтай. Тийм ч учраас ямар ч гадаад улстай хамтын ажиллагаа эхлүүлэхдээ боловсролын тал дээр хамтарч ажилладаг. Энэ нь цаашид сайн сайхан зүйлийг дагуулна гэж итгэдэг учраас тэр л дээ. Гэлээ гээд бид хүний гар хараад суугаад байхгүй. Бид өөрсдөө физик, химийн 200 гаруй лаборатор худалдаад авсан” гэв.
0 Сэтгэгдэл
























