Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Сэтгүүлч, оюутнуудад зориулсан цуврал лекц

 

Залуу сэтгүүлчдийг боловсруулах, нийгмийн сайн сайханд уриалан дуудах чиглэлээр Шинэ Үеийн Залуу Сэтгүүлчдийн Холбоо 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ зорилгод өдгөө  телевиз, радио, сонин, сайтын 60 гаруй сэтгүүлч нэгдэж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэд салбарын ирээдүйн боловсон хүчин болсон оюутан, залууст мэргэжлийн туслалцаа үзүүлэх, дэмжих зорилгоор энэ сараас эхлэн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудад цуврал лекц хүргэж эхэлжээ.


Анхны лекцийг Шинэ үеийн залуу сэтгүүлчдийн холбооны урилгаар Соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, нэвтрүүлэгч Г.Оюунбат Соёл урлагийн их сургуулийн харьяа Радио, телевизийн дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнуудад лекц уншлаа. Тэрээр Монголын хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйн боловсон хүчин болон бэлтгэгдэж байгаа оюутнуудтай сэтгүүлч гэх эрхэм нэр зүүхийн тулд юуг анхаарвал зохих, салбарт тулгамдаж байгаа асуудал болон цаашдын чиг хандлагын талаар ярилцсан байна. Оюутнууд Монголын нийгэмд өрнөж байгаа асуудлууд, тэдгээрийг хэвлэл мэдээллийг хэрэгслүүд хэрхэн дамжуулж, олон нийт ямар байдлаар хүлээн авч байгаа талаар сэтгүүлч Г.Оюунбатаас сонирхон  асууж байлаа. Тэд хэвлэл мэдээллийн салбарын цаашдын чиг хандлага, эрэлт, хэрэгцээг хангасан боловсон хүчин болон гарахад юуг анхаарах талаар мэргэжлийн зөвлөмжүүд өгсөн үр өгөөжтэй лекц боллоо хэмээн хэлж байв.



 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан