ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Монгол эрдэмтэн дэлхийн шилдэг зохион бүтээгчээр шалгарлаа
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Т.Энх-Оюун дэлхийн шилдэг зохион бүтээгч шагнал хүртлээ. Тэрээр энэ онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Солонгос улсын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол улсад зохион байгуулагдсан “Инновацийн шийдэл-Бидний амьдралд” сэдэвт уралдаант шалгаруулалтад “Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга” бүтээлээрээ амжилттай оролцож Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, “Шилдэг зохион бүтээгч” шагналын эзэн боллоо. Доктор Т.Энх-Оюун нь малын их эмч мэргэжилтэй, 1997 оноос хойш өнөөг хүртэл монгол орны барагшуны судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж, 2012 онд БШУ-ы сайдын нэрэмжит залуу докторуудад олгодог Грантын эзэн болсон байна.
Тэрээр эх орны эмийн түүхий эд болох барагшуныг судалсан ажлын үр дүнгээр хэд хэдэн технологи боловсруулан мал эмнэлгийн үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Ингэхдээ “Барагшуны эмийн түүхий эд боловсруулах арга”-аар “Ашигтай загвар”-ын гэрчилгээ №1592, “Мал, амьтанд зориулсан барагшунтай тосон түрхлэг” бүтээлээрээ шинэ бүтээлийн Патент №3899 авчээ. Залуу доктор Т.Энх-Оюуны олон жилийн судлагааны үр дүн ийнхүү Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаар үнэлэгдлээ.

0 Сэтгэгдэл