COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Д.Бурмаа: Бүжиг оюун ухаан, сэтгэн бодох чадвар, хөдөлгөөний эвсэл, сунгалт гээд олон талын өгөөжтэй
Баянгол дүүргийн цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийг хамруулдаг хоёр цэцэрлэг бий. Түүний нэг нь улсын тэргүүний 157 дугаар цэцэрлэг. Олон хүүхэдтэй ачаалал ихтэй ч тус цэцэрлэг бүлэг бүрийнхээ сурагчдыг хамруулсан бүжгийн наадмыг амжилттай зохион байгуулж, эцэг эхчүүддээ сонирхууллаа. Хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлж, зөв монгол хүүхдүүдийг бий болгохоор ажиллаж буй тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Бурмаагаас дараах зүйлсийг тодрууллаа.

-Бүлэг бүрийн сурагчдын нэгдсэн бүжгийн тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Танай цэцэрлэгийн хувьд харьцангуй ачаалал ихтэй. Ийм арга хэмжээ зохион байгуулахад хүндрэл гарав уу?
-Манай цэцэрлэгийн хүүхдүүд өмнө нь уран хөдөлгөөнт гиминастикийн уралдаанд олон удаа оролцож байсан. Үүндээ ч шаргуу бэлддэг. Миний хувьд энэ хичээлийн жилээс эхэлж ажлаа авсан учраас арай өөр шинэлэг зүйлүүдийг хичээлийнхээ агуулгад оруулъя гэж бодсон. Бүжиг гэдэг бол оюун ухаан, сэтгэн бодох чадвар, хөдөлгөөний эвсэл, сунгалт гээд олон талын өгөөжтэй. Хүүхдүүдийг аль болох олон талаас нь хөгжүүлэх үүднээс бүжгийн хичээлийг сургалтынн агуулгатаа оруулж, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Багш нар маань бүжгээ өөрсдөө дэглэсэн. Тэдэнд бүгдэд нь компьютер тоног төхөөрөмж хангалттай бэлтгэж өгсөн учраас сайн судалгаа хийх, бүжиг дэглэх боломж бүрдсэн.
Бүжгийн арга хэмжээнд хувцас маш чухал. Эцэг эхчүүд маань хувцас хийж өгсөн. Хүүхдээ хөгжүүлэх арга хэмжээнд нэгдэж оролцсонд нь баярлалаа гэдгээ хэлмээр байна.

-Бүжгийн тоглолтыг эцэг эхчүүд үзэж сонирхоод сэтгэл хангалуун гарч байсан. Цаашид үүнийгээ улам баяжуулаад тэмцээн уралдаанд оролцох бодол байна уу?
-Энэ хичээлийн жилд багш нараа чадавхижуулахын хажуугаар хүүхдүүдээ хөгжүүлж байна. Цаашид улам сайн бэлтгэж, хөгжүүлж байж дүүрэг, улсын тэмцээнүүдэд оролцох бодолтой байна.
-Танай цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил хэр ахицтай байна вэ?
-БСШУЯ-наас манай цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжээд 2014 оны төсөвт өргөлтгөлийн барилгын ажлыг тусгаад одоо гүйцэтгэл нь 90 гаруй хувьтай явж байна. Барилгын дотор засвар хийгдэж байна. Энэ сарын 25-нд хүлээлгэн өгөхөөр улсын комисст бичгээ явуулсан. Өргөтгөл баригдсанаар хоёр бүлгийн 50 хүүхдийг хамруулах боломжтой. Хүүхдүүдийнхээ хамран сурах тойргийн судалгааг харж байж аль бүлгээ өргөтгөлдөө оруулахыг шийднэ.

0 Сэтгэгдэл
Хорлоо
Бүжгийн наадмыг үзсэн сэтгэгдлээ хуваалцая.Манай хүүхэд 164-р цэцэрлэгт суралцаж төгсөхдөө олон бүжгийг сурч,тус цэцэрлэгийн багш нарын чадвар ч сайн байдаг байлаа.Танай цэцэрлэг ХӨРШ 164-р цэцэрлэгийн туршлагаас санаа авч хийж байгаа юм байна цаашид чанартай хийх тал дээр анхаараарай.
2015.02.02