Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
“Би ирээдүйн манлайлагч” уралдаант хөтөлбөр эхэллээ
“ФранклинКови” компанийн “Би ирээдүйн манлайлагч” хөтөлбөр Монгол Улсад албан ёсоор хэрэгжих гэж байна.

Уг төслийг “Манлайлах урлаг төв” төрийн бус байгууллага шинээр оруулж ирж байгаа аж. Тус хөтөлбөр нь “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” номын агуулга дээр тулгуурлах юм байна. Дэлхийн орнуудад хөтөлбөрийг хэрэгжүүлж буй гол зорилго нь залуу хойч үедээ өөртөө итгэх итгэлийг төрүүлэх, багаар ажиллах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг шаардлагатай ур чадварыг суулгахад оршиж байгаа юм. Мөн санаачлагатай, бүтээлч байдал, манлайлал, асуудал шийдвэрлэх, үр дүнтэй харилцаа холбоо тогтоох, олон талт мэдлэг үүгээр олж авах давуу талтай хэмээн хөтөлбөр хэрэгжүүлэгчид хэллээ.

Дэлхийн 147 оронд амжилттай хэрэгжиж буй тус хөтөлбөрийг анх 1999 онд АНУ-ын А.B. Combs сургууль сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлсэн тус сургууль 2006, 2014 онд АНУ-ын шилдгийн шилдэг сургуулийн шагнал хүртжээ. Тус шагналыг хоёр удаа авсан ганц сургууль нь А.B. Combs. Энгийн нэгэн сургуулиас дэлхийд тэргүүлэгч гүрний шилдэг сургууль болсон амжилтаа тус сургууль “Би ирээдүйн манлайлагч” хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбон тайлбарлаж байна.

АНУ-ын 1500 гаруй сургуульд хэрэгжин үр дүнгээ өгөөд буй “Би ирээдүйн манлайлагч” хөтөлбөр албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан анхлах ангийн сурагчид болон оюутан залуусын дунд “Би ирээдүйн манлайлагч” уралдаант хөтөлбөр зарлалаа. Тус хөтөлбөрийн шилдэг таван оролцогчийг дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд амжилттай элсэхэд үнэ төлбөргүй бэлтгэхийн зэрэгцээ 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулах аж.

Хөтөлбөрийг “ФранклинКови” компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн газар болох “Манлайлах урлаг төв”-ийн тэргүүн Б.Сайнбаяр удирдах юм байна. “Манлайлах урлаг төв” ТББ 2003 онд байгуулагдсан. Энэ цагаас эхлэн Монголын болон дэлхийн сонгомол бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр хэвлэн нийтэлж уншигчдад хүргэжээ. Тэдний отгон бүтээл нь өсвөр насныхан, оюутан залууст зориулсан “Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр” номыг  орчуулж хэвлээд удаагүй байна. Тус ном нь АНУ-ын “ФранклинКови” компаниас эрхлэн гаргадаг хувь хүний хөгжлийн тэр дундаа хүүхэд залууст зориулсан цуврал номын нэг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан