Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Google Translate”-тэй байхад орчуулагч “хэрэггүй”
“Google Translate”-ийн ачаар одоо гадаад оронд явахдаа орчуулагч хөлслөх шаардлагагүй болно хэмээн “Google” компани мэдэгдэж байна. Дэлхий даяар сар тутам 500 сая хүн ашигладаг “Google Translate” программын гар утсанд зориулсан дэвшилтэт аппликейшн гарснаар гадаад хэл дээрх ямарваа текстийг бичгээр болон аман хэлбэрээр шууд орчуулдаг болжээ. Энэ аппликейшн нь хүний яриаг сонсоод ямар хэлээр ярьж байгааг автоматаар таниад орчуулах үүрэгтэй.
Өнгөрсөн лхагва гарагт олон нийтэд танилцуулсан энэ аппликейшний хамгийн гол онцлог бөгөөд дэвшилтэт тал нь хэрэглэгчийн гар утасны камераар авсан гадаад хэл дээрх текстийн зургийг ч таниад, орчуулах үйлдэл нь юм. Жишээлбэл, гадаад оронд аялж яваад гудамжинд таарсан хаяг, тэмдэг зэргийн учрыг ойлгохгүй байвал гар утсаараа зургийг нь авахад л тэнд юун тухай бичсэнийг ойлгох боломжтой гэсэн үг. Үүний тулд “Word Lens” программ хэрэгтэй бөгөөд энэ нь таны гар утас интернэтгүй, wi-fi-гүй орчинд байсан ч ажиллах юм байна. “Google”-ийн мэдэгдэж буйгаар энэ программын тусламжтайгаар гар утасны камераар авсан текстийг 36 хэл рүү хөрвүүлэх боломжтой гэнэ. Гэхдээ одоохондоо энэ аппликейшн Англи болон Франц, Герман, Итали, Португали, Орос, Испани хэлний хооронд орчуулга хийж чадах юм байна.
Андройд болон iOS үйлдлийн системтэй гар утас татаж авах болох “Google Translate” аппликейшн орчуулгыг ахисан түвшинд гүйцэтгэж чадахгүй гэдгийг зохион бүтээгчид нь сануулж байна. Текстийн ерөнхий утга гарах авч, мэдээллийн нарийн нюанс, эсвэл хошигнол, хэлц үгсийн утгыг бүрэн гаргаж чадахгүй, тийм боломж ч үгүй гэдгийг “Google”компани мэдэгдэж байна. Зарим үг гадаад хэлэнд олон утга агуулдаг, тэр нь эхээсээ хамаараад өөр өөр утга илэрхийлдэг учир хэлний энэ нарийн нюансыг “Google Translate” гүйцэтгэж чадахгүй байх нь мэдээжийн хэрэг. Тиймээс энгийн хэрэглээнд л туйлын тохиромжтой аппликейшн болсон гэж зохион бүтээгчид нь мэдэгджээ.
yaj tatah ve
Яаж татаж авах вэ
Яаж татаж авах вэ?
yaaj tataj avakh vee
“Google Translate”-ийн ачаар одоо гадаад оронд явахдаа орчуулагч хөлслөх шаардлагагүй болно хэмээн “Google” компани мэдэгдэж байна. Дэлхий даяар сар тутам 500 сая хүн ашигладаг “Google Translate” программын гар утсанд зориулсан дэвшилтэт аппликейшн гарснаар гадаад хэл дээрх ямарваа текстийг бичгээр болон аман хэлбэрээр шууд орчуулдаг болжээ. Энэ аппликейшн нь хүний яриаг сонсоод ямар хэлээр ярьж байгааг автоматаар таниад орчуулах үүрэгтэй. Өнгөрсөн лхагва гарагт олон нийтэд танилцуулсан энэ аппликейшний хамгийн гол онцлог бөгөөд дэвшилтэт тал нь хэрэглэгчийн гар утасны камераар авсан гадаад хэл дээрх текстийн зургийг ч таниад, орчуулах үйлдэл нь юм. Жишээлбэл, гадаад оронд аялж яваад гудамжинд таарсан хаяг, тэмдэг зэргийн учрыг ойлгохгүй байвал гар утсаараа зургийг нь авахад л тэнд юун тухай бичсэнийг ойлгох боломжтой гэсэн үг. Үүний тулд “Word Lens” программ хэрэгтэй бөгөөд энэ нь таны гар утас интернэтгүй, wi-fi-гүй орчинд байсан ч ажиллах юм байна. “Google”-ийн мэдэгдэж буйгаар энэ программын тусламжтайгаар гар утасны камераар авсан текстийг 36 хэл рүү хөрвүүлэх боломжтой гэнэ. Гэхдээ одоохондоо энэ аппликейшн Англи болон Франц, Герман, Итали, Португали, Орос, Испани хэлний хооронд орчуулга хийж чадах юм байна.
Андройд болон iOS үйлдлийн системтэй гар утас татаж авах болох “Google Translate” аппликейшн орчуулгыг ахисан түвшинд гүйцэтгэж чадахгүй гэдгийг зохион бүтээгчид нь сануулж байна. Текстийн ерөнхий утга гарах авч, мэдээллийн нарийн нюанс, эсвэл хошигнол, хэлц үгсийн утгыг бүрэн гаргаж чадахгүй, тийм боломж ч үгүй гэдгийг “Google”компани мэдэгдэж байна. Зарим үг гадаад хэлэнд олон утга агуулдаг, тэр нь эхээсээ хамаараад өөр өөр утга илэрхийлдэг учир хэлний энэ нарийн нюансыг “Google Translate” гүйцэтгэж чадахгүй байх нь мэдээжийн хэрэг. Тиймээс энгийн хэрэглээнд л туйлын тохиромжтой аппликейшн болсон гэж зохион бүтээгчид нь мэдэгджээ.
4 Сэтгэгдэл
2019.12.09
2019.02.28
2019.01.18
2019.01.16























