ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Сургууль, цэцэрлэгт 60 компьютер тараана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/77 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хот, БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газар хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологийн бааз суурийг сайжруулахад зориулан 60 шинэ компьютер бусад дагалдах хэрэгслийн хамт тусламжаар ирүүлсний дагуу нэмүү өртгийн албан татвар, хадгалалт, тээвэрлэлтийн зардал болох 3 327 628 төгрөгийг Тамгын газрын батлагдсан урсгал зардлын Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас гаргахыг Тамгын газарт зөвшөөрөл олголоо. Сургуулиудад техник, тоног төхөөрөмжийг хуваарилж бүрэн хүчин чадлаар нь ашиглуулах, үндсэн хөрөнгөд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэгдлээ

0 Сэтгэгдэл