Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Р.Түвшинбат: Ш.Сарантуяа захирлыг ажлаас нь чөлөөлөх үндэслэл бидэнд байхгүй
өөр захирал байлаа гээд та нарын үзүүлэлт нэмэгдэх үү Даваадоржийн үед ямар багш сурагч ямар амжилт гаргав өөр захиралтай болсноор та нар дээрдэнэ хичээлээ сайн заана гэсэн баталгаа байна уу батжаргалыг байх хугацаанд хэн ямар амжилт гаргав
Багш
Наад хүнээ хжлыг хийлгээчээ ном журмаараа л явж бгаа юм бна . Энхцэнгэл, Оьгонбагана, Мягиар нар болточ та 3 , багш нарыг битгий ьурхтраад бай
Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбатаас 62 дугаар сургууль дээр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр ямар арга хэмжээ авч буй талаар дараахь тодруулгыг авлаа.

-62 дугаар сургуулийн багш нар ажил хаясан талаараа өнөөдөр /өчигдөр/ хэвлэлийн хурал зарлаж цаашид ч ажлаа хийхгүй гэдгээ мэдэгдлээ. Та бүхний зүгээс ямар гарц байна вэ?
-Ажлаа хаяад найм хоног болж буй ч ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй л байна. Бидний зүгээс ажил хаялтаа зогсоо гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. Та нарын ажил хаялт хууль бус шүү гэж өдөр бүр сануулж буй. Хуулийн дагуу ажлаа авсан Сарантуяа захирлыг ажлаас нь чөлөөлөх үндэслэл бидэнд байхгүй болохоор хүнд байдалд орчихоод байна л даа. Тэдний энэ үйлдэл хууль бус уу, үгүй юү гэдгийг хуулийн дагуу шүүхийн шийдвэрээр тогтоох ёстой. Тиймээс захиралд нь хуулийн дагуу энэ асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэ гэж үүрэг өгсөн.
-Багш нар нь Ш.Сарантуяа захиралтай хамтарч ажиллаж чадахгүй гэх шалтгаанаа та нарт хэрхэн тайлбарлаж байх юм?
-Өмнө нь ажиллаж байхдаа байнга дарамт шахалт үзүүлдэг байсан. Ажилчдыг хоёр хувааж хагаралдуулдаг, ааш муутай хүн гээд элдвээр л хэлж байна билээ.
-Ш.Сарантуяаг өөрөө сайн дураараа ажлаа өг гэж багш нар нь шаардсан байна билээ?
-Тийм ээ. Сарантуяа захирал ч гэсэн сайн дураараа ажлаа өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс богино хугацаанд энэ асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг нь бид анхааруулсан. Уг нь, асуудлаа шийдвэрлэхээр дүүргийнхээ Засаг даргад хандаад зуучлагч томилж өгөхийг хүссэн юм билээ. Гэвч томилж өгөх боломжгүй гэсэн хариу авсан байна.
-Яагаад зуучлагч томилж өгөөгүй юм бол?
-Хөдөлмөрийн маргааныг хоёр тал зуучлагчаар зуучлуулж шийдвэрлэж эвлэрэх ёстой байдаг юм. Зуучлагч олоогүй тохиолдолд тухайн дүүргийн Засаг дарга зуучлагч томилж өгдөг. Энэ асуудал нь өөрөө хөдөлмөрийн маргаан биш тэмцэл болохоор зуучлагч томилж өгөхгүй гэж байсан.
-Багш нарыг хүчээр ажиллуулах ямар ч боломж байхгүй юу. Дунд нь хүүхдүүд л хохироод үлдлээ?
-Тийм ээ. Манай байгууллага хүч хэрэглэж багш нарыг нь ажил хийлгэх ямар ч боломжгүй. Тийм эрх ч байхгүй болохоор байнга л ажлаа хийгээч ээ гэдэг шахалт үзүүлж байна.
-Ц.Отгонбагана дарга томилолтоос ирсэн гэсэн. Энэ асуудлын талаар юу гэж байх юм?
-Тус сургуулийн хамт олонтой уулзахаар болсон. Гэхдээ өнөө маргаашийн алинд нь уулзахыг одоогоор хэлэх боломжгүй. Мөн уулзаад зохицуулж чадах үгүйг нь ч хэлж мэдэхгүй байна.

0 Сэтгэгдэл
2015.04.06
2015.04.04
2015.04.04