COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
ЭЕШ эхлэхэд ердөө зургаан хоног үлдлээ
Оюутан насны амьдралын гараагаа эхлэх шалгуур, элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 18-нд эхэлж гурван өдөр орон даяар үргэлжилж, дуусна. Шалгалтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгааг Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс тодрууллаа.
-ЭЕШ болоход хэдхэн хоног үлджээ. Танай төвийнхөн шалгалтын бэлтгэл ажлаа базааж дуусав уу. Энэ удаагийн шалгалтад хэчнээн хүүхэд хамрагдах ёстой байгаа вэ?
-20450 хүүхэд өгнө. Бэлтгэл ажил хангагдсан гэж ойлгож болно. Улсын хэмжээнд нийтдээ 32 шалгалтын байр бэлдсэн. Улаанбаатар хотод 10, орон нутагт 22 шалгалтын төв бэлдлээ.
-Тэгвэл шалгалтын материалын хувьд юу хэлэх вэ. Бэлэн болсон уу?
-Шалгалтын материалаа нарийн нягт хамгаалалтын дор хийж байна. Тусгай хяналт, хамгаалалт дор материалаа савлаж бэлдээд шалгалтын төв, аймгууд руу хүргэгддэг байгаа. Одоогоор хэдийд аймгууд руу явуулах хугацаа нь тодорхойгүй байна. Мэдээж шалгалтын өмнө хүргэгдэх болов уу.
-Засагч машин, программ ханган нийлүүлэх тендер зарласан. Шалгаруулалтаа хийсэн үү?
-Тэр талаарх мэдээлэл надад байхгүй байна.
-Шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Гол нь цагаа баримтлах ёстой. Шалгалт болохоос дор хаяж нэг цагийн өмнө ирээд суудлаа эзэлсэн байх хэрэгтэй байна. Зарим шалгуулагч цагаа буруу тооцоолсноос замын бөглөрөлд ороод хоцорч ирдэг. Түүнээсээ болж шалгалтад орж чаддаггүй алдаа дутагдал гаргадаг. Мөн бичиг баримтынхаа бүрэн бүтэн байдлыг маш сайн хянаж шалгах хэрэгтэй шүү гэж захимаар байна.
-Шалгалтаа хэрхэн зохион байгуулах вэ. Хянагчаар ажиллах хүмүүс тодорсон уу?
-Ажиллах хүмүүстээ тус бүрт нь ажлын зааварчилгаа өгч Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан удирдамжийн дагуу явуулна.

06 дугаар сарын 18
10:00-11:20 Монгол улсын түүх
13:00-14:40 Хими
16:00-17:20 Англи хэл
06 дугаар сарын 20
08:30-09:50 Газар зүй
11:30-13:10 Математик
14:30-15:50 Биологи
17:00-18:20 Монгол хэл
06 дугаар сарын 21
08:00-09:40 Физик
11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40 Орос хэл
1. Бүртгэлийн хуудас
2. Суудлын хуваарь
3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
4. Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг. Гэхдээ цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
5. ЭЕШ-д орох эрхийн бичиг
Монгол хэл-бичгийн шалгалтад хамрагдаж 400-гаас дээш оноо авсныг гэрчлэх бичиг.
ЭЕШ-ын батламж хуудас шалгалт өгснөөс хойш 2,5 жилийн хугацаанд хүчинтэй юм байна. Гээсэн тохиолдолд дахин олгохгүй гэнэ. Шалгалтын дүн мэдээг ирэх сарын 1-нд Боловсролын үнэлгээний төв өөрийн сайтад байршуулан нийтэд зарлах бол батламж хуудсыг нь 05-наас өмнө тарааж дуусгах нь. Харин Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсаа өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах бол хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авах юм байна. Мөн Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсаа БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн аваарай.
-ЭЕШ болоход хэдхэн хоног үлджээ. Танай төвийнхөн шалгалтын бэлтгэл ажлаа базааж дуусав уу. Энэ удаагийн шалгалтад хэчнээн хүүхэд хамрагдах ёстой байгаа вэ?-20450 хүүхэд өгнө. Бэлтгэл ажил хангагдсан гэж ойлгож болно. Улсын хэмжээнд нийтдээ 32 шалгалтын байр бэлдсэн. Улаанбаатар хотод 10, орон нутагт 22 шалгалтын төв бэлдлээ.
-Тэгвэл шалгалтын материалын хувьд юу хэлэх вэ. Бэлэн болсон уу?
-Шалгалтын материалаа нарийн нягт хамгаалалтын дор хийж байна. Тусгай хяналт, хамгаалалт дор материалаа савлаж бэлдээд шалгалтын төв, аймгууд руу хүргэгддэг байгаа. Одоогоор хэдийд аймгууд руу явуулах хугацаа нь тодорхойгүй байна. Мэдээж шалгалтын өмнө хүргэгдэх болов уу.
-Засагч машин, программ ханган нийлүүлэх тендер зарласан. Шалгаруулалтаа хийсэн үү?
-Тэр талаарх мэдээлэл надад байхгүй байна.
-Шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Гол нь цагаа баримтлах ёстой. Шалгалт болохоос дор хаяж нэг цагийн өмнө ирээд суудлаа эзэлсэн байх хэрэгтэй байна. Зарим шалгуулагч цагаа буруу тооцоолсноос замын бөглөрөлд ороод хоцорч ирдэг. Түүнээсээ болж шалгалтад орж чаддаггүй алдаа дутагдал гаргадаг. Мөн бичиг баримтынхаа бүрэн бүтэн байдлыг маш сайн хянаж шалгах хэрэгтэй шүү гэж захимаар байна.
-Шалгалтаа хэрхэн зохион байгуулах вэ. Хянагчаар ажиллах хүмүүс тодорсон уу?
-Ажиллах хүмүүстээ тус бүрт нь ажлын зааварчилгаа өгч Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан удирдамжийн дагуу явуулна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
06 дугаар сарын 18
10:00-11:20 Монгол улсын түүх
13:00-14:40 Хими
16:00-17:20 Англи хэл
06 дугаар сарын 20
08:30-09:50 Газар зүй
11:30-13:10 Математик
14:30-15:50 Биологи
17:00-18:20 Монгол хэл
06 дугаар сарын 21
08:00-09:40 Физик
11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40 Орос хэл
Шалгалтад орохдоо ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ
1. Бүртгэлийн хуудас
2. Суудлын хуваарь
3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
4. Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг. Гэхдээ цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
5. ЭЕШ-д орох эрхийн бичиг
Монгол хэл-бичгийн шалгалтад хамрагдаж 400-гаас дээш оноо авсныг гэрчлэх бичиг.
ЭЕШ-ын батламж хуудас 2,5 жилийн хугацаанд хүчинтэй

0 Сэтгэгдэл